Премьер лигийн наймаа анх удаа 1 тэрбум фунт давлаа

2016 оны 09-р сарын 01 өдөр, 15 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 Хөлбөмбөгийн ертөнц дэх зуны наймааны цонх албан ёсоор хаагдлаа. Цонх хаагдахтай зэрэгцэн, хэд хэдэн анхаарал татахуйц наймаа болсны нэг нь Челситэй холбогдож байна. Тус клуб хоёр жилийн өмнө Францын ПСЖ-д хамгаалагч Давид Луйзыг зарсан бөгөөд өнгөрсөн шөнө эргүүлэн 32 сая фунтээр худалдан авлаа.

Мөн Английн премьер лигийн түүхэнд энэ зуны наймааны үнийн рекорд түүхэнд бичигдэж үлдэхээр боллоо. Учир нь тус лиг анх удаа 1 тэрбум фунтыг солилцоо, наймааны цонхоор зарцуулснаар шинэ түүх бичигдэж байна.

Багууд цонх хаагдах үед аль хэдийн 1.15 тэрбум фунтийн наймаа хийгээд байгаа нь өнгөрсөн зуны 870 сая фунтын амжилтыг давж гарчээ. Үүний зэрэгцээ Английн дээд лигийн 13 баг өөрсдийн наймааны амжилтыг эвдээд байна.

Мөн премьер лигийн 20 баг нийтдээ 5.1 тэрбум фунтын гэрээг телевизүүдтэй шууд дамжуулах эрхийн дагуу хийснээр мөн л шинэ дээд амжилт болжээ.

Ингээд Английн премьер лиг болон бусад топ лигүүдэд хийгдсэн энэ зуны хамгийн үнэтэй, онцлох наймааны жагсаалтыг толилуулья.

1.Манчестер Юнайтед, Пол Погба (89 сая фунт)

Өөрсдийн хуучин цэрэг Пол Погбаг дахин эгнээндээ нэгтгэхэд Манчестерийн “Улаан Чөтгөрүүд”-ийн данснаас 89 сая фунт зарлагадах шаардлагатай байв. Ювэнтус клубт дэлхийн хэмжээний од болон боловсорч чадсан франц залуу энэ улиралд Юнайтедын дундын шугамыг хариуцах үүрэгтэй.

2.Ювэнтус, Гонзало Игуайн (90 сая евро)

Италийн Ювэнтус баг төвийн шугамын гол тоглогч Погбагаа зарсны дараа довтолгоондоо хүч нэмж, Наполи клубээс шилдэг тоглогч Игуайныг 90 сая еврогоор өөрийн болголоо. Энэ бол Италийн лигт хийгдсэн хамгийн үнэтэй наймаа ажээ.

3.Барселона, Андре Гомеш (50 сая евро)

“Сарьсан багваахайнууд”-ын өнөө цагийн хамгийн үнэтэй тоглогч Андре Гомеш каталончуудад туслахаар Барселона хотыг зорилоо. Валенсиа энэ наймааг багагүй удаашруулж байсан ч Гомеш багаа орхихыг хүссэнээр Барселона шинэ тоглогчоо өөрийн болголоо.

 4.Ливерпүүл, Садио Мане (36 сая фунт)

“Хотон Шувуунууд” энэ улиралдаа чамгүй бэлдсэн. Үүний жишээ бол баруун жигүүрийн довтлогч Садио Мане хэмээх залууг 36 сая фунтээр худалдан авсан явдал юм. Мане хуучин багтаа өөрийгөө ямархуу тоглогч вэ гэдгээ батлан харуулсан учир одоо зөвхөн түүний Ливерпүүлд хэрхэн тоглох л анхаарал татаж байгаа.

5.Кристал Палас,Кристиан Бентекэ(32 сая фунт)

Лондоны багуудаас үнэтэй наймаанд оролцсон дундаж клубуудын нэг Кристал Паласын хувьд Ливерпүүл клубээс довтлогч Кристиан Бентекэд 32 сая фунтын санал тавьж, зөвшөөрүүлж чадсан билээ. Бельгийн шилдэг тоглогч Бентекэ шинэ багтаа гоолын хур буулгахаа амлаад байна.

6.Челси, Давид Луйз (32 сая фунт)

Энэ зуны наймааны цонх хаагдах эцсийн мөчтэй зэрэгцэн Челси клуб нэгэн сонирхолтой наймаа хийж дөнгөв. Тэдний хувьд хамгаалалтын шугам нэлээд асуудалтай байсан хэдий ч экс тоглогч Давид Луйзыг Францын багаас урвуулж чадлаа. Урьд нь 50 орчим сая фунтээр Парисыг зорьж байсан Луйзын хувьд хуучин багтаа 32 сая фунтээр эргэн нэгдлээ.

7.Манчестер Сити, Габриэль Йесүс (32 сая фунт)

Манчестер хотын “Усан цэнхэрүүд”-ийн хувьд энэ улиралд шилдэг тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаалахаа зарлаад байсны дагуу Италийн Палмеирас клубээс Габриэль Йесүсийг 32 сая фунтээр эгнээндээ нэгтгэлээ.

8.Манчестер Сити, Лироё Сайн (43 сая фунт)

Германы шинэ залуу тоглогчдын нэг Лироё Сайн албан ёсоор Манчестер Ситид ирлээ.

9. Уэст Хэм, Андре Айев (20.5 сая фунт)

Гана улсын шилдэг тоглогч Андре Айев Уэст Хэм багтай таван жилийн гэрээ хийлээ. Лондоны баг түүнийг 20.5 сая фунтээр үнэлсэн юм.

10.Ливерпүүл, Жиоржинио Виналдум (27.5 сая фунт)

Ливерпүүл клуб хагас хамгаалалтын шугамаа зузаатгах зорилгоор Жиоржинио Виналдумыг 27.5 сая фунтээр өөрийн болгоод байна. Нью-Касл клубт чамгүй амжилттай тоглож байсан Виналдум топ клубт өөрийгөө сорих бололцоо нээгдлээ.

11.Боруссия Дортмунд, Андре Шурлье (30 сая евро)

Германы алдарт Боруссия Дортмунд клуб энэ улиралд лигийн аваргын төлөө ширүүн өрсөлдөхөө мэдэгдсэн нь Андре Шурлье зэрэг залуусыг өөрийн болгож буйгаас харагдана. Тэд “Чононууд”-ад 30 сая фунтыг төлснөөр “хөдөлмөрч шар” залуутай гэрээ байгуулсан юм.

12. Боруссия Дортмунд, Марио Гётце (26 сая евро)

Боруссия Дортмунд клуб хуучин тоглогчоо Байерн Мюнхэнээс буцаан худалдаж авлаа. Энэ наймаа 26 сая еврод хийгдсэн ба “Урвагч” гэж цоллуулаад байсан Гётце гэмээ цайруулахаар “гэртээ” ирлээ.

13.Челси, Нголо Канте (36 сая фунт)

Өнгөрсөн улирлын аварга Листер Клуб дундын шугамын онцлох тоглогч Нголо Кантегаа Лондоны Челсид 36 сая фунтээр зарлаа. Канте ч шинэ багтаа ирсэн даруйдаа албан ёсны хэд хэдэн тоглолтод муугүй гэдгээ харуулж, тоглолтын чухал тоглогчоор нэрлэгдсэн.

14.Тоттенхэм, Винсэнт Яансэн (22 сая евро)

Английн Тоттенхэм энэ улиралд дахин аваргын төлөө өрсөлдөх зорилгоор Аз Алкмаар багаас Винсэнт Яансэнийг 22 сая еврод төсөвлөн худалдаж авлаа. Маурисио Почетиниогийн хувьд довтолгооны шилдэг бүрэлдэхүүнтэй баг босгохоор ажиллана гэдгээ хэлсэн.

15.Листер, Ахмед Муса (16 сая фунт)

“ЦСКА Москва” багийн шилдэг тоглогч Ахмед Муса 16 сая фунтээр Будиант Альбионд газардлаа. Өнгөрсөн улирлын аваргуудын хувьд зарим тоглогчоо зарсан ч тэднийг нөхөх өөр тоглогчид олж ирэхээ зарлаад байсан юм.

16.Манчестер Юнайтед, Хэнри Михатарьян (30 сая евро)

Жозе Моуриньо хамгаалалтад онцгой анхаардаг нэгэн. Тиймдээ ч өөрийн авахыг хүссэн тоглогчоо тухайн байрлалд зохицно гэж үзсэн ч бол эцсийг нь үздэг дасгалжуулагч. Үүний жишээ болж Манчестер Юнайтед клуб Германы Боруссиягаас Хэнри Михатарьяныг урьж авч иржээ.

17.Челси, Мичу Батшуай (40 сая евро)

Бельгийн “Улаан Чөтгөрүүд”-ийн нэг Мичу Батшуай 40 сая еврогоор Лондоны Челсид ирлээ. Ингэснээр Челсигийн довтолгоо Диего Кошта, Мичу Батшуай гэсэн хүчирхэг хослолоор бүрдэж байна.

18.Манчестер Юнайтед, Златан Ибрахимович (Үнэгүй)

Францад цөөнгүй жилийг үдсэн өдгөө 37 настай Златан Ибрахимович алдарт Манчестер Юнайтед багт ирлээ. Тэрбээр энэ улиралд шинэ багтайгаа аваргын цом авах зорилготой гэнэ.

19.Манчестер Сити, Нолито (16.5 сая евро)

Испанийн Селта Виго багаас Английн шинэ баячуудын эгнээнд ирсэн Нолито тун дажгүй байгаа. Тэрбээр аль хэдийн дэбют гоолоо хийгээд амжсан төдийгүй гараанд тогтмол гарахаар өрсөлдөж байна.

20.Реал Мадрид, Алвара Мората (30 сая)

Испанийн эзэн хааны Реал Мадрид клуб 30 сая еврогоор Алвара Моратаг довтолгоондоо авч ирлээ. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд Реалд ирэх сонирхолтой байгаагаа хэлж байсан бөгөөд ийнхүү наймаа биеллээ олжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх