52 хүүхэд түлэгдсэнээс 9 нь нас баржээ

2016 оны 11-р сарын 03 өдөр, 13 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Эцэг, эхийн анхаарал болгоомжгүй байдлаас бага насны хүүхэд түлэгдэж гэмтэх, нас барах тохиолдол гарсаар байна. Нийслэл хотод 2016 оны эхний 9 сарын байдлаар 52 хүүхэд түлэгдсэнээс 9 хүүхэд нас барсан байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газраас дараах зөвлөгөөг хүргэж байна.

– Эцэг эх асран хамгаалагч нар хүүхэд тэвэрч байхдаа халуун хоол, цай идэж уухаас зайлсхийх

– Ус буцалгагч халуун тогоо, индүү, халуун савтай болон данхтай цай, савтай халуун ус, тос, цахилгааны утсыг хүүхдээс хол байлгах

– Шүдэнз, гал гаргаж болзошгүй зүйлсийг хүүхдийн гар хүрэх газар болон ил бүү тавь

– Цахилгааны залгуур, унтраалга зэргийг хамгаалалттай байлгах

– Эм бэлдмэл, ахуйн хэрэглээний бодис, хордож болзошгүй хоол, хүнсийг хүүхдээс хол байлгах

– Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь орхихгүй байхыг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх