Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит хөлбөмбөгийн тэмцээн болно

2016 оны 11-р сарын 09 өдөр, 16 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай 53 дугаар зарлиг, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн 114 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдраа хөгжүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг дэмжих зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит цомын төлөөх танхимын хөлбөмбөгийн тэмцээнийг өнгөрсөн 2015 оноос зохион байгуулж эхэлсэн юм.

Энэ жилийн тэмцээнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран 2016 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны зааланд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13.00 цагаас болно. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дараг Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар нарын зэрэг хүмүүс оролцох юм.

Тэмцээнд оролцох төрийн байгууллагын багууд:

1.      Ерөнхийлөгчийн Тамгын газар

2.      Улсын Их Хурлын Тамгын газар

3.      Засгийн газрын хэрэг эрхлэх газар

4.      Байгаль орчин, аялал жуулчлалын яам

5.      Батлан хамгаалахын яам

6.      Гадаад харилцааны яам

7.      Сангийн яам

8.      Хууль зүй, дотоод хэргийн яам

9.      Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

10.   Барилга, хот байгуулалтын яам

11.   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

12.   Зам, тээврийн хөгжлийн яам

13.   Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

14.   Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

15.   Эрчим хүчний яам

16.   Эрүүл мэндийн яам

17.   Үндэсний аюулгүй байдлын зөвлөл

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх