Сүүлийн үед манай сонгодогийнхон амжилтуудаараа Монголоороо дэлхийг огшуулаад эхэлсэн. Ард түмэн ч тэднийгээ дэмжин бахархдаг болоод байгаа билээ. 50 жилийн түүхтэй Монголын сонгодог урлагт үе үеийн гайхамшигууд байсныг бид мартаагүй. Харин сүүлийн жилүүдэд Монголын Баритон хоолойтнууд хүчтэй давамгайлж байгааг олон улсын урлаг судлаачид дүгнэж байна.
Тэдгээрийн амжилтууд яах аргагүй энэ дүгнэлтэнд хүргэж буй, ялангуяа Сонгодог урлагт дурлагч урлагийнхан дунд “Монголын гурван баритон”-ы тухай шуугиад эхэлжээ. Тодруулбал, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Э.Амартүвшин, МУСТА Ч.Бадрал нар юм.
Тэд Монгол Улсынхаа нэрийг Дуурийн эх орон болох ОХУ болон дэлхийн тайзнаа сурталчилж байгаа, олон улсын А зэрэглэлийн уралдаануудад тэргүүн дэд байруудад шалгарсан олон арван амжилтуудыг гаргасан нь яахын аргагүй олон улсын анхааралд байх болсон билээ.
Монголоороо овоглосон 3 Баритон маань бүгд нэг үеийн гялалзсан залуус, бүгд өөр, өөрийн онцгой өнгө тембртэй, хүчтэй хоолойтнууд. Тэд бүгд Монголын маань тал нутгийн хүүхдүүд гээд л бичээд байх зүйлс их байна.
Алдарт хөгжмийн зохиолч Чайковскийн нэрэмжит сонгодог хөгжмийн олон улсын наадам ОХУ-ын Засгийн газар, Соёлын яамных нь ивээл дор Москва хотноо дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг уламжлалтай. Нэр хүнд өндөр, цар хүрээ өргөнтэй энэ наадам “Сонгодог урлагийн олимп” гэгддэг аж. Чайковскийн нэрэмжит 2015 оны олон улсын 15 дугаар наадмын эрэгтэй /vocal, male/ дуучны төрөлд Г.Ариунбаатар түрүүлж, нэгдсэн гала концертын “Гран при” шагналыг давхар хүртжээ. Наадмын “Гран при” шагналыг уралдааны өнгөрсөн хугацаанд ердөө гурван хүн хүртсэн, тэдний нэг нь манай дуурийн дуучин Г.Ариунбаатар бөгөөд бидний бахархлыг хүлээсэн юм. Тэрээр 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит олон улсын гоцлол дуучдын уралдаанд амжилттай оролцон тэргүүн байр эзэлснийхээ дараа Монгол Улсын “Гавъяат жүжигчин” цолоор шагнагдсан байна. Өдгөө МУГЖ Г.Ариунбаатар нь Цагдаагийн Сүлд чуулгын гоцлол дуучин мөн ОХУ-ын Санк Петербург хотын Маринский театрт урилгаар дуулж, Монголынхоо нэрийг дуурийн томоохон тайзнаа дуурсгаж, эд хаваа гайхуулж яваа залуу уран бүтээлч билээ.
Их Британийн хэвлэлийн гигант ВВС агентлагаас “Cardiff Singer of the World” олон улсын дуурь дуулаачдын наадмыг 1983 оноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг аж. Мэргэжлийн дуурийн дуулаачдын дунд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, ялангуяа барууны орнуудад өндөр нэр хүндтэй, алдартай наадам юм. 2015 оны “Cardiff Singer of the World” олон улсын наадамд МУГЖ Э.Амартүвшин оролцон хүчтэй өрсөлдөж, “Audience Prize” үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртжээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын уралдаан тэмцээнд өндөр амжилттай оролцож ирсэн түүний байгалийн өгөгдөл сайтай, өтгөн баритон хоолойтой дуучин хэмээн салбарынхан нь үнэлдэг юм билээ.
П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин мөнгөн медаль хүртлээ гэх таатай мэдээ дуурийн урлагт дуртай үзэгчдийг баярлуулсан. Энэ үйл явдал 2011 онд болсныг үзэгчид санаж буй бизээ. Түүний энэ амжилтыг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнасан юм.
Өдгөө Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллахаас гадна ХБНГУ-ын Килл хотын театрт болон Европын театрт гэрээгээр ажиллаж байгаа Монголоороо гайхуулж яваа мундаг Баритон.
Их гурвалын нэг болох Ч.Бадралыг урлагийнхан “Чимээ намтай, чансаа өндөртэй тэргүүн дуучин” хэмээн тодорхойлсон нь ч бас бий.
Дуурийн орон Их Оросын дурын дуучинд орон зай олгоод байдаггүй их урлагийн мастеруудын хүрээлэлд хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвараар хүч түрэн орж, Монгол дуурийн дуучидтай, ид хавтай залуустай гэдгийг нотлон дуулсаар яваа гарамгай уран бүтээлч, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж яваа хэмээн дуурийн урлагт хайртай үзэгчид нь өндрөөр үнэлдэг байна. Бүх Оросын Россия Телевизээр Чингис Хаан дуурийн Тэмүүжингийн ариг дуулж Монгол баритонуудын хүч чансааг харуулсан тэрбээр 2011 оноос эхлэн олон улсын олон уралдаанд амжилттай оролцон тэргүүлж яваа нэгэн.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хүлээн зөвшөөрөгдсөн А зэрэглэлийн зургаан уралдаанд багтдаг М.И.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр /2014 он/, Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр /2015 он/, Алдарт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрэмжит олон улсын уралдааны эрэгтэй төрөлд хошуучилсан /2016 он/ зэрэг амжилтууд нь яахын аргагүй их гурвалын нэг гэдгийг илэрхийлж буй.
Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, ОХУ-ын Магнитогорск хотын Дуурийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Дуурийн гоцлооч Ч.Бадрал өнгөрсөн онд “Алеко”-д дуулсан, Римский Корсаков болон Тулегенов Бибигулийн нэрэмжит уралдаануудад хошуучилж, Улаан талбайд дуулсан анхны монгол дуучин болсон нь олныг баярлуулсан олон сайхан мэдээг бидэндээ авчирсан билээ.
Социализмын үеэс уламжлан Монгол Улсын дуурийн урлаг өндөр төвшинд хөгжиж ирсэн. Энэ хөгжлийг түүчээлэх дуурийн мэргэжлийн дуучин бэлтгэх залгамж тасараагүй юм. Тиймдээ ч манай залуу уран бүтээлчид болох Ч.Бадрал, Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар өнгөрсөн хугацаанд өндөр амжилтыг олон улсын тавцанд гаргасан нь бахархмаар. Монголоороо овоглосон “Гурван баритон” нь дэлхий дахинаа эх орныхоо нэрийг дуурсгаж яваа шилдэг залуус юм.
Дуурийн алдарт “The Three Tenors” гурван тенор шиг алдартай “гурван баритон” Монголд төрчихсөн биш үү хэмээн олон нийт аль хэдийнэ хүлээн зөвшөөрч буй.
“The Three Tenors” шиг дэлхийн улс орнуудаар 10 жилийн турш аялан тоглож, олимп, дэлхийн аварга шалгаруулах спортын тэмцээнүүдийг нээж дуулах, хамгийн чухал нь “нүүдэлчин Монгол”-ыг биш харин “сонгодог Монгол”-ыг дэлхийд сурталчлах “Mongolia’s three baritons”-ыг дэлхийн тавцанд гаргах цаг болжээ.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа
Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна
960 хүүхдийн суудалтай 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа
Сүхбаатар дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршил
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Үс засуулбал эд,мал арвижна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүрэн хүргэлт хийхийг үүрэг болголоо
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Эмгэнэл
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа
Өнөөдөр хөх морь өдөр
Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
“UBCab” ХХК-ийн такси үйлчилгээний ахмад жолооч Лувсанцэрэнгийн Баасанбаярт Гавьяат тээвэрчин цол хүртээжээ
Улаанбаатарт өдөртөө +29 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуу
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын ша
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Эмгэнэл
