Саун, массаж нэрийн дор охид, эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байжээ

2017 оны 11-р сарын 28 өдөр, 16 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
23926595_1859093874383455_6092081469527799098_o

Баянгол дүүргийн мэргэжлийн хяналт хэлтэс, цагдаагийн алба хаагчид, дүүргийн хуулийн тасгийн мэргэжилтнүүд дүүргийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангахгүй, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй саун массажны газруудад хяналт, шалгалт хийлээ. Ажлын хэсгийнхэн илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж улмаар зөвшөөрөлгүй хууль бус үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн газрын үйл ажиллагааг таслан зогсоолоо. Шалгалтаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны иргэн А-ын Виктория нэртэй массажны газарт 7 эмэгтэй, 11 дүгээр хорооны иргэн Э-ийн саунд 2 эмэгтэй массаж нэрийн дор бусдад биеэ үнэлж байсныг илрүүлж, зөрчлийг баримтжуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Эдгээр бие үнэлэгчдийн дунд насанд хүрээгүй хүүхэд нэг байв.
Мөн дүүргийн 5 болон 10 дугаар хороонд байрлалтай иргэн С-ийн “Шим” саун массажны газарт 7 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ.
Цаашид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж биеэ үнэлэлтийг зохион байгуулж, улмаар орон байраар хангаж, охид эмэгтэйчүүдийг татан оролцуулж буй эздийг илрүүлж хуулийн хариуцлагаа хүлээлгэхээ ажлын хэсгийнхэн хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх