UNFRIEND: Насанд хүрээгүй хүмүүсийн 91 хувь нь олон нийтийн сүлжээгээр хувийн мэдээллээ алддаг

2018 оны 09-р сарын 12 өдөр, 12 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
oorta

Секс сүрдүүлэг гэдэг нь гэмт этгээд нь бусдын хагас, бүтэн нүцгэн зураг, бичлэг болон хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээ ашиглан залилан авах, хууль бусаар нэвтрэн олж авах эсхүл өмнө хань харилцаатай байх үедээ хадгалах зэргээр мэдээллийг авч бусдад биет бус байдлаар заналхийлэн, сүрдүүлэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардахыг хэлдэг байна.

Энэ төрлийн гэмт хэргүүд сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон. Тэр дундаа олон улсад энэ төрлийн гэмт хэргийн нийт хохирогчийн 71% нь насанд хүрээгүй хүүхэд, залуус байдаг байна. Мөн судалгаагаар секс сүрдүүлгийн гэмт хэргийн шүүхээр шийдэгдэн яллагдсан гэмт этгээтүүд нь бүгд эрэгтэй байна. Насанд хүрээгүй хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 91% нь олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэн мэдээллээ алдсан байдаг байна. Олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэх гэдэг нь фэйсбүүк, инстаргам зэрэг сүлжээгээр худал хаяг нээн хүний дурьд хувирч хохирогчтой харилцаж хувийн мэдээллээ өгөх хэмжээний итгэлийг олж авахыг хэлнэ.  Харин насанд хүрсэн хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 43 нь компьютер ямар нэгэн аргаар хакердуулан мэдээллээ алдсан байдаг.

UNFRIEND: Насанд хүрээгүй хүмүүсийн 91 хувь нь олон нийтийн сүлжээгээр хувийн мэдээллээ алддаг Arslan.mn

Хамгийн гол нь хэн ч дуртай хүнийхээ дүрд хувирах боломжтой гэдгийг анхаарах шаардлагатай. Тиймээс та бүхэн цахим орчинд танихгүй хүнээс ирсэн хавсралт, файл зэргийг нээхгүй байх. Таны интернэт орчинд хийж байгаа бүх зүйл бусдад нээлттэй болох боломжтой гэдгийг санаарай. Хувийн мэдээллээ бусдад олон нийтийн сүлжээ, шуудангаар явуулахгүй байх. Компьютерийн аюулгүй байдлыг албан ёсны вирусны програм, firewall, үйлдлийн систем зэргийг суулган хангах. Ашиглаагүй байгаа тохиолдолд компьютер хэрэгсэл, төхөөрөмж, веб камер зэргийг унтрааж байх /Хакер болон хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй этгээдүүд алсаас удирдан хэрэглэх аюултай/.

Цахим орчинд анхаарах шаардлагатай алхамууд:

  1. Хувь хүний болон байгууллагын интернэт сүлжээнд холбогдсон бүх компьютерт лицензтэй үйлдлийн систем, вирусны хамгаалалтын систем зэргийг суулгах.
  2. Танихгүй хүнээс ирсэн хавсралт, файл зэргийг нээхгүй байх.
  3. Таньдаг байсан ч давхар утсаар болон өөрийн биеэр асууж шалгаж байх.
  4. Хувийн мэдээллээ бусадад олон нийтийн сүлжээ, шуудангаар бусад руу явуулахгүй байх /найз залуу, бүсгүй, ээж, аав гэх мэт/.
  5. Цахим орчинд бусдаар дамжин танд хүрэх гэсэн гэмт этгээдүүд олон бий гэдгийг ойлгох.
  6. Хувийн мэдээлэл алдаснаар та секс сүрдүүлэгийн, цахим луйварын гэмт хэргүүдэд өртөх боломжтой болж байгааг анхаарч ойлгох хэрэгтэй юм.

Эх сурвалж: ЦЕГ – Урьдчилан сэргийлэх хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх