Болжмор: “Ээжээ хурдан ирээрэй”…..2

2019 оны 01-р сарын 12 өдөр, 12 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mama

* * *
Эмээ өнөөдөр манай ангийн Анужин аягүй гоё палажтай ирсэн. Тэгээд манай ээж Солонгосоос явуулсан гээд бид нарт гайхуулаад байгаа юм даа. Ээж надаа Америкаас тийм гоё палаж авчирч өгөх болов уу?
Өгөлгүй яах вэ миний охин. Чи эмээ, өвөөгийнхөө үгэнд сайн ороод хоолоо сайн идээд байвал ээж нь ажлаа сайн хийгээд зөндөө мөнгөтэй болоод охиндоо зөндөө гоё юм явуулна ш дээ
Тийм үү ямар гоё юм бэ….би тэгвэл дандаа үгэнд орно оо. Зогсоо зайгүй шулагнан хажууд нь явах бяцхан охиных нь гар гадаа хүйтэн ч халуу дүүгэн сэтгэлийг нь дулаацуулна.
Эмээ ээж минь хэзээ ирэх бол?
Миний охиныг үгэнд сайн ороод байвал сургуульд орохоор нь ирнэ дээ
Би хэзээ сургуульд орох юм бэ?
Миний охин гурван жилийн дараа орно
Бушуухан сургуульд орох юмсан. Тэгвэл ээж минь хурдан ирнэ дээ. Чандмаа охиноо санаа алдахыг мэдээд тэврэн авч хоёулаа булагнах уу? Эмээгийнх нь цалин буусан охиндоо дуртай юмыг нь авч өгье
Ямар гоё вэ тэгвэл та хажуугийн ТҮЦ-ээс надаа үлээдэг бохь бас шаар авч өгөөрэй
За тэгье

* * *
Ганбаа энэ охин чинь чамайг санаад байх шиг байна. Чи эцэг нь юм бол өдөртөө нэг ирчихэж байгаач………хм…………нэг л их зураг авалттай хүн. За за боль цаашаа. Чандмаа утсаа ууртай шидээд энэ бид хоёрын кинонд тоглож од болох ч гэж дээ. Эх нь хол байхад хүүхэд дээрээ өнжихгүй ирчихэж чадахгүй ийм хүн байдаг юм уу? Нөгөөх гэр нь юу болж байгаа бол. Чи маргааш нэг эргэчихээд ирээч.
За яршиг нас биед хүрсэн гэр орондоо байгаа хүн яав л гэж
Тэгэхдээ л тэр чинь ганц эгчийн минь байр юм шүү. Нааш цааш нь болгочих вий. Манай Ганбаа ч хөнгөн шүү. Хөөрхий минь насаараа ганцаараа яваад өнгөрөхөөсөө өмнө охинд минь хуримын бэлэг гээд өгсөн. Тэрнээс илүү яаж харж үзэх билээ. Нэг өвчин хэлж байгаагүй хүн гэнэт ингээд явчихна гэж хэн санахав. Цаагуураа мэдээд байсан юм байх даа.
За одоо тийм юм яриад яах вэ хө. Өнөө орой нэг сайхан адууны мах чанаж идэх үү? Манай ажил дээр зарахаар нь би жаахан юм аваад ирсэн.

* * *
Хонгор минь өнөө орой манайд очих уу? Чамайгаа ямар их санав аа
Эхнэр, хүүхдээ яачихаад ингээд дураараа дургиад байна даа. Арай төрхөмнд нь буцаачихсан юм биш биз хэ хэ хэ
Чи ч Ганбаа хүүг дутуу үнэлж байна даа. Охин хадмынд, эхнэр харьд, харин би хайрыг хүсээд ганцаараа
За за тэгвэл ч яахав
Би чамд бэлэгтэй ирсэн шүү. Өөр хүн амьтантай алцагнаагүй биз
Арай намайг хардах нь уу? Би чамд хамаагүй шүү. Анх сургуульд ороод анхны минь хайр байсан болохоор өдий хүртэл хамт байгаа тэрнээс………..
Одоо ийм юм яриад яахав. Би тэр үед харалган явж байгаад чамайгаа анзаараагүй. Тэгээд ч чи 3 дугаар курсээсээ төрөл арилжчихсан. Хөдөөний нэг даруухан охин нэг киноны туслах дүрд тоглоод тэгж өөрчлөгдөнө гэж хэн санах билээ. Одоо ч манийгаа дагуулахгүй од болоход тун ойрхон ирээдүй нь гэрэлтсэн бүсгүй болжээ.
Ганбаа нууц амраг Ялгуунаа эрхлүүлэн тэвэрсээр гэртээ орлоо.
Чи нээрээ намайг санасан уу?
Тэгэлгүй яах вэ дээ хоног тоолон хүлээж байлаа
Танай эхнэр нээрээ амгалан хүн шүү. Би ч заримдаа адилхан эм юм болохоор өрөвдөөд байх юм. Тэрээр хананд өлгөөтэй тэр хоёрын зургийг ширтэж байснаа санаа алдав.
Намайг хэзээ ч хардаж байгаагүй. Эртээд чамайг гаргаж өгч байгаад бааранд үнсэлдээд муухай баригдсан шүү. Тэгэхдээ Ганбаа хүү араа даадагаа харуулсан
Ганбаа хайраа уучлаарай би мөнгийг чинь удаахгүй гэж бодсон ч үнэхээр боломж гардаггүй
За тэр яахав ээ. Эхнэр гарсан эхний ээлжинд тэрийг төлөхөө мэдэж байгаа. Алив нааш ир л дээ
Ялгуун Ганбаагийн өвөр дээр өөдөөс нь харан эрхлэнгүй суугаад нүдэн дээр нь зөөлөн үнсэн хөхөөрөө цээжинд нь налан уруул, хүзүү, чих гээд улам доошилсоор цамцных нь товчийг нэг нэгээр нь яаралгүй тайлав. Ганбаа ч хариу илбэн тэд нэгнийгээ тасчих мэт улайран дайрсаар сая л нэг юм амсхийв. Ялгуун Ганбаагийн хөлсийг урт нарийхан хуруугаараа арчин байснаа ширээн дээрээс тамхи аван асаагаад утааг нь аажуухан гаргангаа
Ганбаа хоёулаа энэ байдлаа цэглэх үү?
Юу!!! Тэрээр түүний дээрээс тонгойн хоёр гараараа тулаад нүүрээ эгц наалдуулан “ҮГҮЙ” хэмээн ганцхан үг хэлээд босон явчихав.
Ганбаа богино өмдтэйгээ галын өрөөнд нааш цааш холхин их л ууртай байх аж. Ялгуун хойноос нь тэврэн
Ганбаа чи ойлго л доо. Надад ингэж байх үнэхээр хэцүү байна. Би………би найз залуутай болсон, түүндээ маш их хайртай. Хуураад байж чадахгүй нь
Би тэгвэл энэ олон жил чамайг гэж явсаныг яах гээв. Чиний өрийг дарах гэж Булганд хүртэл худал хэлж энэ байраа хадмуудад мэдэгдэхгүй барьцаалсан. Тэдэнд мэдэгдэхгүй гэж эхнэр минь чиний өрийг дарахаар хүүхдээ орхиж явсан. Тиймээ би тэнэг байж болно. Одоо чи өөрийгөө аваад явчих болсон болохоор би чамд хэрэггүй болсон уу тэ?
Битгий уурлал даа. Би чамд заавал өрөө төлнө
Тийм байсан бол чи явахаас нь өмнө хэлэхгүй яасан юм
Чи надад юу ч хэлээгүй шүү дээ. За миний хонгор битгий уурла тэгэх үү?
Нэг бол маргаашийн дотор байрны мөнгө, хүү, авсан зардал, машины мөнгө гээд 35 сая төгрөг олж ир, чадахгүй бол дуугай миний үгээр бай.
Ганбаа чи битгий ийм хатуу бай л даа. Би хаанаасаа тэр их мөнгийг чинь олох юм бэ. Ганбаа юу ч хэлэлгүй биеэ татан авч сандал дээр суун хөргөгч онгойлгон хүйтэн шар айраг гаргаж нэг амьсгаагаар залгилав. Ялгуун хэсэг харж зогссоноо өвөр дээр нь ирж суун үсийг нь илбээд
За за тайвшир хайраа. Би чамайг надад хир хайртайг л мэдэх гэсэн юм. Уучлаарай даа хэмээгээд хамар дээр нь үнсвэл
Ингэж хүнийг шалгадаг юмуу? Бүр хамаг юм хөдөлгөчихлөө.
За хайрдаа ир. Би юу гэж чамайгаа алдахыг хүсэх билээ дээ. Тэгээд ч байхад нь нууцаар яваад болоод байсан байж одоо бүр ч чөлөөтэй болж байхад гээд уруулыг нь озон үг дуугарах аргагүй болголоо. Ганбаа ч дороо тайвширан Ялгууныг өөдөөсөө харуулан суулгаад хариу үнсэн тэврээд өрөөнд оров.
* * *
Булгаан чамд Америк таалагдаж байна уу? Америк чиний бодож байсан шиг биш байгаа биз?
Мэдэхгүй үнэндээ би ирэхээсээ өмнө ийм тийм гэж бодож байгаагүй л дээ. Харин ирчихээд нөгөө кинон дээр гардаг шиг байх гэсэн өөр байхаар нь жаахан гайхаад.
Тэр чинь том газраа л тийм. Тэгэхдээ манай энд ч сайхан шүү. Хотын төвд нуурын эрэг дээр оройдоо ямар сайхан гээч
Тиймүү, сайхан сонсогдож байна шүү
Дараа Идэрээг амрахаар манай хүнтэй дөрвүүлээ явна аа. Булган нэг л бодлогширонгуй байх аж. Тэрээр нээрээ юу бодож энд ирсэн юм бол. Эгчийнхээ өгсөн байрыг Ганбаа найзтайгаа хамтран юм хийх гэж байгаа гэхээр нь барьцаанд тавьчихсан нөгөөх нь ч бүтэлгүй болж хүү нь өсч одоо юу юугүй хураагдах болчихоод аргагүйн эрхэнд Ганбаагийн ятгалгаар ийнхүү гадагшаа гарахаар хөөцөлдтөл дороо бүтчихсэн нь энэ. Тэгээд л хайртай охин, хань ижил, эцэг эхээсээ хол харийн газар хүрээд ирчихсэн учраа олохгүй дасч өгөхгүй байв. Харин хаа очиж их сайхан зантай улс юм … хэмээн дотроо битүүхэн баярлах аж.
Булган, Бурмааг утсаар ярих хооронд ийнхүү бодлогширон зогсоно.
Эхлээд хоёулаа утасны газраар оръё. Чамд утас аваад өг гэнэ. Гангар гунгар хийн явсаар Бурмаа бүгдийг нь зохицуулан гар утас авч өгөөд хоолонд орж байтал Идэрээ ч ажил нь дуусан түүнийг авахаар ирэв.
За эгч нь явлаа. Одоо өнөөхийн чинь ажил нь тарах болчихлоо, дараа тухтай уулзъя … Баяртай хэмээн ганцаараа чанга, чанга ярьсаар гараад явчихав.
Идэрээ би бушуухан л ажил олж хиймээр байна. Ямар ч ажил байсан хамаагүй. Тэгээд эхний ээлжинд Ганбааг наашаа авчирах талаар хөөцөлдмөөр байна.
Ажил ч олдох нь олдох байх. Тэгэхдээ хир удахыг би мэдэхгүй байна. Өө эгчээс хэдэн утасны дугаар авдаг байж. За яахав нөгөөдөр ажил дээрээ очихоор нь л авахаас. Гэрлүүгээ ярьмаар байна уу?
Булган утсыг нь аван Ганбааруу залгатал ашгүй утсаа авав.
Сайн …. сайн чи сайн уу? Идэрээ, Бурмаа эгч хоёр надад тусалж байгаа. Чи санаа зоволтгүй. Охин сайн уу? ….. аан за болж дээ. Би дөнгөж ирээд байна шүү дээ ….. саяхан Идэрээтэй наад асуудлаар чинь ярьсан. Эхлээд бичиг баримтаа харлуулахгүй байх талаар хөөцөлдсөн нь дээр гэнээ. За …. ойлгож байгаа ш дээ. Биеэ бодоорой миний хань.
Булган утсаа таслаад нэгэнтээ санаа алдсанаа охинруугаа залгав.
Байна уу? …….. ээжийн охин сайн уу? ….. гэтэл нойрмог дуутай охин нь уйлагнан
Ээжээ та хэзээ ирэх юм бэ?
Ээж нь ажил ихтэй байна, бас сургуульдаа явна.
Тийм удаан уу? … би таныг санаад байна …. аав бас ирэхгүй байгаа. Таньтай хамт байгаа юмуу?
Аав нь уу? … тэрээр хэсэг түгдчиснээ аав нь бас ажил ихтэй. Тэгээд гэрээ харж байгаа
Аа …. тэгвэл би та хоёрын хүүхэд биш эмээ, өвөөгийн хүүхэд боллоо мэд үү
Ээжийгээ тэгдэг юмуу? миний охин ээжийгээ бага санаарай за. Ээж нь удахгүй охиндоо зөндөө гоё юм явуулна аа
Нээрээ юу … та надад тэгвэл гоё палааж явуулаарай. Манай ангийн охин гайхуулаад байсан юм.
Тэгнээ …. за баяртай ээж нь унтлаа
Унтлаа …. танай наана чинь шөнө болж байгаа юмуу? Манай энд өглөө болж байхад уу даа? …. хэ хэ хэ сонин юмаа тэ
Аанхан эмээгийнхээ мөөмийг идээгүй биз?
Жаахан л идэж байгаа
За баяртай миний охион ээж нь хайртай шүү. Булган утасаа тавиад зөндөө уйллаа. Ирээд долоо ч хоноогүй байж ингэж санаж байгаа хүн яана даа хэмээн тэрээр санаа алдаад усанд орохоор бэлдэв.
Булган ирээд сар гаран болсон ч ажлын сураг гарсангүй. Сургууль нь ч олигтой бүтэж өгөхгүй яагаад ч юм бачуурах аж. Ганбаа ярьж байрны мөнгө хэмээн түүнийг загнахад хажууд нь байсан Идэрээ түүнийг сонссон бололтой
Манай Ганбаа ч яг зангаараа байна шүү. Үүнийг хүүгүй зээлдээ. Цалинтай болохоороо буцааж өгнө биз … хэмээхэд Булган баярласандаа уйлчихав. Тэрээр Бурмаагийн өгсөн ажил олгодог газрын утаснууд руу залгаж хэлэх ёстой үгнүүд асуултуудыг нь бүгдийг нь цээжилчихээд давтан хэлэх боловч эргээд утасдана гэхээс өөр хариулт сонссонгүй. Авч гарсан хэдэн доллар нь аль хэдийн дуусаад гарч орох унааны мөнгө Идэрээс авсаар сүүлдээ санаа нь зовж эхлэв. Тэрээр хэрэг гарвал ярина гэж байсан картаараа Ганбаа руу залгатал тэрээр нилээн дуудуулж байгаад авахдаа согтуу дуугаар Байна уу? …… гэхэд цаана нь хөгжмийн нүсэр дуун хагинах аж.
Байнаа би байна ….. наад чимээнээсээ гараадах аа.
Хэн бэ? Дугаараа яагаад нуугаад байгаа юм. Миний хайр уу?
Булган түүнийг нь сонсоод өөрийг нь ингэж хэлж байлуу хэмээн хэсэгхэн бодсоноо … Тиймээ би байна …. чи хариагүй юу хийж байгаа юм бэ? Хурдан наанаасаа гараадах даа.
Аан хайр нь энд найруулагчийг найраад ууж сууна. Миний хайр сайхан хоолоо хийгээд хүлээж бай! Би удахгүй, нэг их уугаагүй байгаа шүү. Гэрийн утас дуугарвал битгий аваарай цаад Булган чинь залгаж магад
Юу !!! Булган юу ч хэлж чадалгүй саяны сонссон зүйлдээ итгэж ядан арай ч дээ гэхээс өөрийн эрхгүй хоолой нь зангиран хоёр нүдийг нь нулимс бүрхлээ. Ганбаа
Байна уу …. байна уу хэмээн хэд орилсоноо чамдаа хайртай шүү, удахгүй очноо үнсье … хэмээн тултрайтан хэлсэнээ утасаа тасалчихлаа. Түүний дотор бачууран хөдлөх нь бүү хэл амьсгалахад ч хэцүү болон утсаа шалан дээр алдан суусан чигээрээ хөшөө шиг хөшин нүдийг нь бүрхэх нулимсаа ч арчиж чадалгүй тэр чигтээ суусаар …….

Би ер нь ингэхэд Ганбаагийн юунд нь болсон юм бол. Миний хувьд бүх талаараа анхных минь байсан болохоор би чамд дэндүү хайртай, үнэнч байсан. Тэгэхэд чи …. Тэрээр хэсэг сууж байснаа шийдэмгий гэгч нь өрөөнөөс гарвал Идэрээ зочны өрөөнд кино үзэж суув.
Идэрээ уумаар байна. Надаас юу ч битгий асуугаарай зүгээр л уумаар байна. Ойр хавьд дэлгүүр байгаа юу? Идэрээ дуугүй зангаараа олон ч юм ярилгүй
Юу уух вэ? би яваад ирье.
Хамтдаа гаръя. Жаахан агаар амьсгалахгүй бол давчдаад үхэх нь. Тэр хоёр хэдэн шил шар айраг аваад яаралгүй алхсаар буцаж гэртээ ирэв. Энэ хооронд хэн хэн нь үг дуугарсангүй. Идэрээ нэгийг задлан Булганд өгвөл тэрээр нэг амьсгаагаар нилээн ихийг залгилж байснаа өөрийн эрхгүй уйлчихав. Уучлаарай хэмээгээд хэсэг уйлсных уу, шар айраг уусных уу дотор нь бүр овоо онгойгоод ирэв.
Идэрээ …… Ганбааг авахаа түр азная. Би байрны өрөө эхний ээлжинд дарах хэрэгтэй байна. Тийм болохоор ажил л хийе … .чи юу гэж бодож байна?
Уг нь хоёулаа байвал илүү боломжтой л доо. Тэгэхдээ бас виз гэдэг чинь эрсдэлтэй шүү дээ. Би бодохдоо чамайг харлаад хэрэггүй гэж бодож байна. Алсдаа яагаа ч билээ
Тэгээд? Надад үнэндээ мэдэх юм юу ч алга.
Чи ингэвэл яаж байна. Визээ хадгалангаа давхар ажил хийх боломж байдаг юм. Ингэхийн тулд эхлээд ирсэн сургуульдаа заавал нэг семестр суух хэрэгтэй. Дараа нь 60 хоногийн дотор сургуулиа шилжүүлж болдог юм. Чи нэгэнт л Иллинойс-ын их сургуульд гараад хүрээд ирсэн болохоор яаж ийж байгаад суусан нь дээр
Хир удах бол?
За байз нэг семестр нь 4 сар байдаг юм. Өглөө оройдоо ажил хийгээд байж болно. Хэл чинь хир билээ ингэхэд?
Гайгүй болов уу гэж бодож байна. Монголд хувийн сургуулийн Англи хэлний багш орчуулагчийн анги төгссөн
Аан тэгвэл бүр ч сайн. Би Бурмаа эгчтэй яриад үзье. Цаадах чинь танил ихтэй. Уг нь өглөөдөө хими цэвэрлэгээнд орчихвол дээр юмсан. Чи энэ семестрээ дуустал мөнгөний талаар бодох ч хэрэггүй.
Дараа нь тэгээд хаашаа шилжвэл дээр вэ?
Тэрийг судлана даа. Миний мэдэхийн Солекс байна. Тэднийх виз арай хямд хадгалдаг юм. Энэ нь чи хоёр өдөр хичээлдээ яваад бусад үед нь ажиллаад байж болно гэсэн үг.
Тэгээд сургуульдаа орлоо гэхэд хичнээн доллар эхний ээлжинд төлөх бол?
За тэрийг би ёстой мэдэхгүй. Гэхдээ 3000 орчим доллар болох байхаа. Дөрвөн өдөр нь хичээл ордог байх би тэгж бодож байна.
Тийм үү …. би ч тэгвэл
Тэр яахав болно доо. Болохгүй бол чи өөрийгөө барьцаалж мөнгө зээлэхгүй юу?
Юу …. ёстой би тийм юм хийхгүй, яасан ч хийхгүй шүү
Хэ хэ хэ чи юу гэж ойлгоод ингээд сандраад байна аа. За энэ яахав нилээн уучихлаа одоо ингээд амарцгаах уу? Нөгөөдрөөс сургуулийн чинь асуудлыг хөөцөлдье. Тэгэхдээ чи эхлээд цаадахтайгаа сайн ярихгүй юу. Яаж ч бодсон харлаж л хэрэггүй шүү ….. хэмээгээд суларсан шилнүүдийг хураахад Булган бодолд дарагдан яахаа мэдэхгүй өмнөхөөсөө ганц нэг балгаснаа арагш гэдийн буйдангаа налан нэгэнтээ уртаар санаа алдав. Төд удалгүй үүд тогшиход нь гайхан
Хэн бэ?
Идэрээ байна уу? гэх дуулдахад санаанд ч оролгүй хаалгаа тайлбал өндөр биерхүү цэвэрхэн царайлаг залуу өөр нэг залуугийн хамт мэнд мэдэн зөрөн орж ирэх нь тэр.
За сайн байна уу? Идэрээ байна уу? Орой явж байгаад уучлаарай, зүгээр биз дээ хөгшөөн гээд цаад өрөөнөөс гарч ирж байсан Идэрээд хандан хэлбэл
Зүгээр ээ, юу хийж яваа юм?
Хөөх өнөөх чинь хүүхэн хараад зангаа хувиргаад байна уу. Хэзээ танайд асууж ажил болгож ирдэг байлаа. Найз нартайгаа ингэхгүй шүү ха ха ха. Маргааш амралтын өдөр биз дээ. Бид хоёр хэдэн хүмүүстэй цохиж байгаад салаад ойрхоноор нь танайхруу зүглэчихлээ.
Аан тийм байх. Юу сонсчихоод ирж байгаа бол, чамайг мэдэхгүй биш. Гэтэл Доогий инээснээ
За за найзыгаа тэгдэг юмуу. Энэ бас дуугүй байж байгаад айн ха ха ха. Тэр яахав ээ шинэ хүнтэйгээ танилцуулахгүй юмуу. Идэрээ хэлээгүй юу гэсэн шиг мушгинан инээгээд Булган манай багын найзын эхнэр дээ. Тэгтэл ч орж ирсэнээсээ хойш ам хуурайгүй байсан арай хөдөлгөөнтэй байрын жижигхэн бор залуу
Дуудах нэр минь Доогий
Дуулах дуу минь эр бор харцага
Харъя гэвэл царай байна
Тэврье гэвэл бие байна
Наргих ёстой газраа наргисан шиг наргичихдаг
Намайг гэсэн бүсгүйг хайрласан шиг хайрлачихна аа … гээд чанга чанга инээхэд нөгөө хэд ч зэрэгцэн инээвэл өнөөх царайлаг залуу түрүүнээс хойш дуугай байснаа
Гээгээ гээд гараа сунгав. Тэр оройг Доогий ёстой хөгжөөх шиг болов. Булганы дотор ч овоо онгойн түрүүнээс хойш бодолд дарагдан байсан нь ор тас мартагдав. Нилээн ч халж цаг ч орой болсон байх аж. Доогий өмнөхөөсөө хэд балгаснаа Булганы өөдөөс харан нүдээ ирмээд
Харих гэсэн чинь энэ зүгээс Монголын үнэр үнэртээд аргагүй л ирээд удаагүй байсан юм байна. Монголынхоо салхийг санаж байна шүү. Нэг амтлуулчихгүй биз гэхэд Булган яриаг нь ойлгохгүй сүүмийсэн нүдээр инээмсэглэн харвал Идэрээ
За Доогий үг чинь хэт олшироод байна шүү. Манай найзын эхнэр гэж хэлсэн байхаа
Нөхөр нь хамт байхгүй байгаа гээ биз дээ. Тэгэхээр ямар хамаа байна. Булгаан чамд л гэж хэлэхэд бушуухан над шиг сайн залуутай дотносоод авсан нь дээр шүү … хэмээн үгээ зөөн дулдрайтан мөрөөр нь тэврэн авахад сая учрыг ойлгож үргэсэн туулай адил ухасхийн босоод түүнийг алгадан
Чи намайг хэн гэж бодоов айн арчаагүй амьтан …. гээд нөгөө хоёроос уучлал гуйгаад унтахаар өрөөлүүгээ явав. Гээгээ , Идэрээ хоёр инээдээ барьж ядаж буй бололтой. Ээ хайрхаан ааштай дамшиг ирж, бүр ч хорхой гозолзуулчихлаа. Доогий хүүгийн хараанд орсон хүүхэн тийм ч амар мултардаггүй юм даа хэмээгээд нөгөө хоёрыг даган худлаа инээн алив нэг ууцгаая гээд асган цутган хундагалав.
За та хоёр жаахан суувал суу. Би маргааш ажилтай унтлаа. Сураагүй биш наанаасаа юм аргалчихаарай.
Хүүе Гээгээ энэ охин ямархуу байна. Дажгүй байгаа биз. Эсвэл би согтуу нүдээр гайгүй болгож хараад байна уу?
За унтаа унт. Юу гэж бодож байгаа бол, чи одоо жаахан тавьтиртай согтоход яадаг юм.
Юу ч гэж бодсон яадаг юм. Тэгэхдээ таалагдаад байгаа нь үнэн юм чинь. Гээгээ Доогийгийн яриаг сонсож байснаа унтаад өгөв. Харин Доогий хэсэг ганцаараа сууж ярьж байснаа гэрлээ унтраагаад хэвттэл Булган өрөөнөөсөө гаран бие засахаар ариун цэврийн өрөө орж байгаа нь харагдав.

* * *
Чандмаа угаалга цэвэрлэгээ хоол унд гэсээр охиноо нэг харвал Нарангаравуу гунигтай нүдээр хэн нэгнийг хайх мэт хэвтэнэ.
Өө эмээгийн охин сэрчихээ юу? Өлсөж байгаа биз дээ. Алив нааш эмээдээ ир. Охин толгой сэгсрээд хөдөлсөнгүй. Чандмаа дуртай чихрийг нь өгөөд уур нь хүрч Ганбаа руу залгавал хэд хэд дуудуулсаны эцэст сая нэг утсаа авав.
Чи чинь одоо эрүүл юмуу, өвчтэй юмуу? өдөржин хүүхэд харуулдуулаад ….. юу хаана гэнээ. Тэгээд утсаа аваад хэлчихэд яадаг юм. Үгүй тэгээд танай найзын эхнэр хагалгаанд орох чи охиндоо худлаа яриад өдөржин хүлээлгэхээс чухал юмуу. Дүүрчихсэн тэнэг толгой тэр чигтээ яваарай чи ….
Чандмаа утсаа тавьсан ч тайвширсангүй. Юу, юу гэнээ … хэзээдээ хажууд нь хүрээд ирсэн юм Нарангаравуу эмээгийнхээ хормойноос зүүгдэн
Эмээ аав юу гэж байна. Аав минь хэзээ ирнэ гэж байна?
Мэдэхгүй ээ, мэдэхгүй ирэх ч юмуу үгүй ч юмуу … ер нь чамайг гэж тоож байгаа нь хаана байна. Эмээгээ гэнэт уурлахад айсан уу эсвэл аавыгаа ирэхгүй гэхэд гомдсон уу охин чимээгүйхэн мэгшиж эхлэв. Чандмаа сая охиндоо уураа гаргаснаа анзаараад
Алив миний охин эмээдээ ир, энэ нэг тэнэг залуугаас болж охиноо айлгачихлаа хэмээн аргадахад Нарангаравуу охин улам чангаар эхэр татан уйлах нь тэр.
Эмээ би ээжийгээ санаад байна аа. Мөөмөөгөө санаад байна, мөөмөө хэзээ ирэх юм бэ. Миний ээж хэзээ ирэхийг асуугаад өг л дөө. Би ээжийгээ ирвэл дахиж уйлахгүй бас үгэнд нь зөндөө сайн орно. Мөөмөө …… мөөмөө
Миний охин тэгдэггүй юм. Ээж нь удахгүй нисээд л ирнэ. За алив эмээдээ ир. Үгүй чи надад туслаад өгдөг болоосой.
Чамайг хэн том дуугарч хүүхэд айлга гэсэн юм. Алив миний шар охин өвөөдөө ир. Ийм хөөрхөн том охин чинь хэзээ уйлж байлаа даа. Өвөө нь морь болъё. Яадаг хүмүүс вэ охиныг минь уйлуулаад гээд хөтлөн нулимсыг нь арчаад нуруун дээрээ суулган дөрвөн хөллөн мөлхөхөд саяхан ээжийгээ нэхэн уйлж байсан охин нүдэн дэх доголон нулимс нь арилаагүй байж хөгжин өвөөгийнхөө хүзүүнээс тас зууран жү жү хэмээн ход ход хөхрөх аж.
Охин ер нь яагаад гэнэт явах болчихов. Тэгээд их л дургүй явж байгаа харагдсан. Арай энэ хоёр салж сарнисан юм биш байгаа даа
Үгүй байлгүй дээ хө. Залуу хүн сурч боловсрох хэрэгтэй. Хүргэн охиныг хэл устай болохоор нь хөөцөлдөж байгаа гэж хэлж байсныг санаж байгаа биз дээ
Чи нээрээ дүүрчихсэн амгалан хүн шүү. Одоо байхгүй хооронд нь байр савыг нь янз бүр болгочих вий. Надад нэг хар буугаад байх боллоо
Охины нэр дээр байгаа юмыг хэн яав л гэж. Тэгээд чи бид хоёр байна. Эгч нь ч байна. Битгий ингэж юм болгоныг хар буруугаар санаж бай гэж би чамд мөн олон хэлэх юм даа
Хнн чи гэгээн цагаанаар бодоод гийгүүлсэн юм чинь юу байна. Насаараа л нягтлан хийлээ. Чамаас олигтой юм байсан бол өдийд арай ч ингэж явахгүй байх. Чи л ганцаараа ариун үнэнч хүн. Чамаас бусад нь бүгд идэж ууж байна. Үнэнч явлаа гээд хэдэн хоосон шагналын хуудаснаас өөр юу чамд байна
Чандмаа минь ингэж ярьж болохгүй ээ. Чи бид хоёр охидоо зээ нараа сайн сайхан явуулъя гэвэл мөрөө бүтэн байлгах ёстой шүү. Тэгж ч буяндаа бузар хийгээд үр хойчынхоо амьдралыг хар нүхэнд унагаад юу хийхэв. Хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод л байгаа биз дээ хө
Хэ цэс танай лам ах та хоёр л ингэж гийгүүлж байгаа байх. Бусад нь сонсвол хөх инээд нь хүрэх биз одоо цагт
Чи минь хэзээдээ ийм болчихоо вэ … уг нь гайгүй юмсан
Хэзээсээд байх юм байхгүй ээ. Охиноо харахаар өр эмтрээд байх юм. Эх үр хоёрыг салгаад, хоёр талд хуурай бэтгэрээд ямар л олиг байв гэж. Хэлэх ч үг олдохгүй юм хэмээн нүүрээ дарвал
За тайвшир даа хөгшөөн. Ямар ганцхан манай хүүхэд явж, ганцхан энэ хоёр минь холдож байгаа биш. Тэгээд ч тэр Америкт гарч сурах боломж хүн бүхэнд гараад байдаггүй, үхэл зовлон тохиолдсон биш муу ёр байгаа хө. Алив унтъя.

Үргэлжлэл бий….

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх