Болжмор: “Ээжээ хурдан ирээрэй”…..3

2019 оны 01-р сарын 14 өдөр, 11 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mama

* * *
Булган бие засчихаад дотор нь муу байсан тул галын өрөө орж хүйтэн ус авч хэд сайн залгилж аваад хана түшин явсаар өрөөндөө оров. Хаалгаа хаан түгжээд орлуугаа явах гэснээ гадаа тусах сарны гэрэл нэг л тунгалаг сайхан харагдахад цонхон дээр очин охин минь дээ ээж нь чамайгаа ямар их санаж байна аа. Аав нь өөр хүнтэй болсон бололтой. Ээж охин хоёр алзахгүй ээ. Ямар ч худал хуурмаг хорвоов дээ хэмээн шүүрс алдахад гэнэт араас нь нэг хүн тэврэн авч архи үнэртүүлсэн өмхий амаар
Худал хуурмаг орчлон гэж бас мэддэг байсан юм уу … хэмээгээд үнстэл Булган ээжээ хэмээн байдгаараа орилон мултрахыг оролдсон ч дийлсэнгүй. Тэр хоёрын түчигнэх чимээнээр хаалгыг нь түлхвэл цоожтой байлаа.
Хүүш чи наад хүүхэндээ хуруу л хүрсэн байх юм бол чамайг ална шүү. Тэгтэл ч Гээгээ нойрмоглон босч ирээд сая л учрыг нь ойлгон Идэрээтэй хамжин хаалгыг нь эвдэхээр үзэж тарав. Булган өрөөндөө орилсоор … Доогий улайран дайрсаар … хүч мөхөс Булганыг орлуу түлхэн 2 хөхийг нь гарган шүлэнгтэн үнсэж өмдөө шувталтал хаалга эвдэрч тэр хоёр орж ирээд Идэрээ Доогийг цохиод авлаа.
Чи юун сүртэй юм. Чиний хүүхэн юмуу. Эсвэл найзын эхнэр гэчихээд өөрөө санаатай байна уу. Идэрээгийн нударга дахин буухад Гээгээ арайхийн салган
Тайвшир ….. тайвширцгаа л даа хаана байгаагаа мэдэцгээж байна уу? Идэрээ тэрүүгээр холхин тайвширах гэж ядна. Доогий амаа арчин муухай харан амандаа хараал урсгаж Гээгээ голд нь тэр хоёрыг дахин ойртох вий хэмээн тамхи баагиулан суухад Булган өрөөндөө уйлах дуулдахад Доогий
Юундаа уйлаад байгаа юм, чимээгүй байгаач …. хэмээн хашгирахад Идэрээ
Юу гэнээ чи … хэмээн ухасхийх тэр агшинд хаалга цохих нь тэр. Хормын төдий гурвуулаа өөд өөдөөсөө харвал
Хаалгаа хурдан тайл цагдаа байна, дуудлага аваад ирлээ гэх нь тэр.

* * *
Булган нүдээ анин арай ч дээ хэмээн бодохоос л гомдон дуу нь ч гарахаа байж бушуухан ээж рүүгээ залгаж Ганбааг байрнаас хөөж гарга гэх гэснээ “ Нээрээ шалтгаан нь юу гэх үү … даралт ихтэй хүнийг бүр зовоохийн нэмэр” за яахав Ганбаа чи намайг ингэж хуурч байгаа бол би ч бас хүн шүү дээ. Чамд би ямар итгэж байлаа. Анхны бүхнээ чамд өгсөн. Чиний сайхан царайнд ч биш, сайхан сэтгэлтэйд чинь ч биш, зүгээр л чи миний хувьд бүх талаараа анхных минь байсан болохоор би чамд дэндүү хайртай үнэнч байсан …. гэтэл чи.
Булган тэр үеийг бодоод өөрийн эрхгүй дэвтэр дээр нулимс нь дусахад балаа тавьж дээшээ харан хэсэг хэвтэв. Тэгтэл ч Хелен дуудан
Би зөндөө унтчихаж бие засмаар байна, бас ам цангаад чи унтаа юу?
Үгүй би жаахан юм бичээд
Нүд чинь дахиад л нулимстай байна. Битгий ингэж уйлал даа
Аан уйлаагүй ээ эмээ, их юм уншаад нүд аргачихгүй юу … хэмээгээд өөдөөс нь харан худлаа инээв. Цагаа харвал оройн хоолны цаг нэгэнт болсон байсан тул эмээдээ бэлэн хоол бэлдэж өгөөд өөрөө нэг их юм идэхийг хүсэхгүй байсан тул хоол ч хийсэнгүй.
Чи миний хажууд суу л даа. Хоёулаа дуу дуулъя. Чи гоё дуулдаг биз дээ … гэхэд нь хүсэхгүй байсан ч ажил нь юм болохоор аясаар нь дагахаас өөр арга байсангүй. Уг нь их сайн эмгэн. Даанч тэгж байгаад нэг галзуу нь хөдөлчихвөл хэцүү билээ. Анх ирсэнийх нь дараахан эмгэний өвчин хөдлөв. Шөнө унтаж байтал хэн нэг нь дуудах шиг болоход гайхан сэрвэл эмгэн түүний орны хажууд ирчихсэн
Чи хэнтэй байгаа юм, чиний орон доор нэг хүн байна. Тэрийг хурдан гаргаадах гэхэд Булган айсандаа зүрх нь амаараа гарах шахан хүчтэй цохилж бушуухан салгалан барин байж гэрлээ асаан орон доогуураа шагайвал хүн байсангүй.
Хэн ч байхгүй байна. Та яаж босож ирэв, алив явж хэвт
Битгий худал ярь. Чи энд нэг хүн нуугаад миний юмыг хулгайлах гээд байна. Чи орон доогуураа эр хүн нуусан уу? Надаа шүүр аваад ир би хэмх цохиод явуулъя …. хэмээн орилоход нүд нь эргэлдэн хаанаасаа гардаг байнаа гэмээр хүч гарган Булганд дийлдсэнгүй. Булган айхын эрхэнд өрөөнөөс бушуухан гарч охин руу нь утасдвал дороо хүрч ирэн тариаг нь тарьж байж нэг юм унтуулав. Хэт их айснаасаа болоод дагжин чичрэх Булганыг охин нь тайвшируулан эм өгөөд
Урьд нь хэлээгүйд уучлаарай. Жил орчим хөдлөөгүй болохоор гайгүй болчихож гэж бодоод чамд хэлээгүй юм. Чи битгий яваарай, ээж чамд их сайн. Би цалинг чинь нэмж өгье. Одоо нэг хөдөлчихсөн болохоор хэсэгтээ ингэж хурц илрэхгүй байх аа хэмээн царайчлангуй харна.
Би … би урд нь ийм юм харж байгаагүй л дээ
Зүгээрээ чи хаалгаа түгжээд унтчихаж бай. Ээж юу ч гэж байсан битгий тоо. Угаасаа тэгж байгаад өөрөө аяндаа гайгүй болчихдог юм. Булган маргааш нь л гэхэд бүх юмаа аваад эднийхээс явна гэж байсан бол нэг мэдэхнээ энэ айлдаа ингээд гурав дахь жилдээ орж байдаг. Хелений өвчин үе үе хөдөлдөг боловч одоо бараг дасчихсан гэхэд болно. Хүүхэлдэйгээр хүүхэд хийж тоглоход зэрэгцээд тоглодог болов. Өвчин хөдлөхөөс бусад үед эмээ шиг нь сайн хүн байхгүй болохоор нэг л мэдэхэд хоёр биендээ дасаад ийнхүү гурав дахь жилтэйгээ золгож байдаг хурдан юмаа.

* * *
Эмээ би ягаан плажаа өмсчих үү? Аав минь өнөөдөр дагуулж явна гэсэн эсвэл улаан юбкээ өмсөх үү?
Чи эмээ, өвөө хоёртойгоо явахгүй юм уу?
Аав маань харин ажил ихтэй өнөөдөр л явъя гэсэн. Маргааш гурвуулаа явъя тэгэх үү?
За за тэгдээ миний охин. Иш тэр эцэг шүү юм нь ажил гээд л дэвээд гүйх юм, охинтойгоо хамт байхад манайх л ад үзчихэв гэж.
Эмээ би таньд дуу дуулж өгөх үү? Би аавыгаа ирэхээр дуулж өгөх гэж байгаа юм.
Аав намайг нааш ир гэлээ
Аавын дэргэд гүйгээд очлоо ….
Тэгээд цаашаа миний охион
Би өөр бадаг мэдэхгүй ээ. Эмээ хурдлаа аав минь гарлаа гэсэн
Аав намайг нааш ир гэлээ
Аавын дэргэд гүйгээд очлоо …. хэмээн давтан, давтан дуулж байснаа бид хоёр гоё тоглоомон дээр тоглоно, гадуур явна, бас зургаа авхуулна хэмээн зогсоо зайгүй шулганана. Эмээ охин хоёр хирэндээ бэлдэж аавыгаа хүлээв.

* * *
Ганбаа утсаа таслаад нилээн халамцуу гэртээ ирвэл тас харанхуй түүнийг угтан авлаа. Хайраа чи унтчихсан юмуу …. намайг хүлээж байхгүй. Тэрээр бүх өрөөгөөр явж үзсэн ч нэг ч хүн байсангүй. Гайхан утсаа гарган залгатал хэсэг дуудуулж байснаа
Байна уу …. яасан хайраа би энд хүлээн авалтан дээр байна одоохон харьлаа хэмээн Ялгуун нялуун дуугаар хэлбэл Ганбаа согтуу ч гэсэн сохор ухаантай гэгчээр
Юу! Чи чинь орой залгаад гэртээ байна хурдан ир гээд байгаагүй билүү?
Аан …… хэмээн хэсэг эргэлзсэнээ, найз нь харин хүлээн авалттайгаа мартчихаж. Удахгүй уулзъя. Чамд бас дүр гаргаад явж байгаа шүү. Унтаж бай за …. .хэмээгээд хариу хэлэхийн завдалгүй утасаа тасалчихав.
Яахаараа ийм дураараа байдаг байна аа. Үг хэлэхээр эхнэр чинь юм уу гэж уурлана …. чамайг даа гэж бодсоор архи нойр хоёртоо дийлдээд орон дээр бүхлээрээ унаад өгөв. Өглөө нь өрвийсөн юм арайхийн өндийвөл гэрээр дүүрэн сайхан хоолны үнэр ханхийх аж. Нүдээ нухлан өмнөө байх усыг нэг амьсгаагаар уугаад галын өрөөнд орвол ээж нь байж байх нь тэр.
Хүүе ээж та энд юу хийж, үгүй яаж энд орж ирэв?
Иш чи өөрийнхөө байж байгааг нэг хардаа. Арай ч дээ … хохь нь ээ хохь нь. Хэн чамайг зөрсөөр байгаад ийм эхнэр ав гэсэн юм. Ингээд сүүлд нь эр нөхрөө эзгүй гэр сахиулж үлдээчихээд хувийн жаргал хөөгөөд харийн нутагт жаргаж явах хүүхэн байсан юм. Би бүр мэдээд хэлээд байгаагүй юу хайн. Яв яв усанд ор. Өөрийнхөө байж байгааг нэг хардаа …. хэмээн үглэхэд Ганбаа
Миний ээж ийм сайн ш дээ хүүгээ яг мэдээд хүрээд ирдэг
Яг мэдэх юу байсан юм, танай үүгээр гарч яваад ороод ирлээ. Хаалга үүдээ түгжиж байхад яадаг байна айн. Чи ямар үүдэндээ сахиултай орд харшид амьдарч байгаа юу. Хулгай зэлгийгээс эхлээд жүжигчин хүн нүүр амандаа янз бүрийн гэмтэл сорви авчихвал яана. Хэлэх ч үг алга. Энэ байрыг нь өгөөд манайд очиж амьдар охин чинь тэндээ болоод байгаа юм чинь.
Би охинтойгоо хамт очиж болох юм уу?
Чи намайг хэдий завандаа хүүхэд хар гээв. Эцэг чинь олигтой нэмэр болж байгаа юм алга. Би л хөдөлгөөнтэй тулдаа та хэдийг чирж явж байна. Тэгээд гэрт суучихвал хэн та хэдийг зохицуулах болж байна айн?
За за ойлголоо доо. Өнөөдөр охин дээрээ нэг очъе байз.
Цаад нэг юмнаас чинь сурагтай юу?
Та яах гэж дандаа ингэдэг юм. Саяхан очсон хүн ажил хайж байгаа гэсэн.
Тэгэхгүй яадаг юм. Бүтэхгүй ….. угаасаа бүтэхгүй. Юу юу ч болоогүй байж гэдсээ чирж ирээд л чамтай суучихсан. Уг нь чи арай л өөр явах байсан юм. Хүн хэлээд байхад одоо яая гэхэв. Ганбаа ээжийнхээ үглэхээс залхан бушуухан шүршүүрт орохоор явлаа. Уснаас гарч ирээд сайхан бантан идэж ээжийгээ аргалж явуулчихаад охинтойгоо ярин өнөөдөр амралтын өдөр болохоор аав нь одоо очлоо, миний охин бэлдээд байж байгаарай гэж хэлчихээд гарахаар завдан хувцаслатал гар утас нь дуугаран нэг бүсгүй бачимдсан дуугаар уйлагнан
Байна уу Ганбаа юу …. хурдан 1-р төрөх дээр хүрээд ир …. хурдлаарай Ялгуунаа хагалгаанд орох гээд …. хурдлаарай
Ганбаа учрыг олж ядан төрөх дээр ирвэл найз Уугий нь сандран түүнийг тосон ирээд
Яанаа Ялгуун маань балраад байна. Өчигдөр орой гэртээ байсан чинь намайг утсаар дуудаад явж чадахгүй байна танайд очиж болох уу гээд, харихгүй юмуу гэтэл болохгүй байна аа гэнэ. Яагаад? гэсэн чинь Ганбаа согтуу байгаа, би дээшээ ч алхах тэнхэл алга бараг очиж байна хаалгаа тайлаарай гэхээр нь гайхан онгойлговол цонхийсон царайтай юм эвхрэлдчихсэн зогсож байсан.
Тэр ямар хамаатай юм. Яагаад хагалгаанд орох болчихов гэдгийг л хэлээдэх, олгой юмуу?
Олгой бол юу гэж энд авах юм, хэлэхийн хооронд одоо шинжилгээ авч байгаа. Тэгж байгаад яг оруулах үгүйг нь шийднэ гэсэн ядаж байхад ээж, аав нь хөдөө болохоор чамаас өөр дуудчих хүн олдсонгүй
Яг юу болсон юм бэ?
Би ч сайн мэдэхгүй өглөө дагаж ирээд л жижүүр эмчээс хагас дутуу мэдсэн. Би өвчин намдаах эм өгчихөөд унтаж байтал бөөлжөөд байх шиг байсан. Тэгснээ өглөө 4 цаг өнгөрч байхад намайг дуудаад: Найз нь тэсэхээ байлаа түргэн дууддаг юмуу гээд гэдсээ дараад өндийж чадахгүй суухаар нь нөхөртэйгээ хамжиж орон дээр хэвтүүлээд түргэн дуудтал эмч ирж үзээд эхлээд олгой байна гэснээ дахин дарж үзсэнээ эмэгтэйчүүд талдаа байх шиг байна гээд шууд энд аваад ирсэн. Тэр хоёрыг ийнхүү ярьж байтал үүдний хүн хүрч ирээд
Ялгууны гэрээс хүн байна уу? Нөгөө хоёр уралдан очвол яаралтай хагалгаанд орох болсон эдгээрийг бэлдээдэх тэр эмийн санд бүгд байгаа байх. Нөхөр нь улавч нөмрөг аваад дээшээ гар, сахиж таарах байх.
Эмчээ яагаад юуны хагалгаанд орох болчихов оо?
Савны гадуур жирэмсэн байгаад дотроо хагарчихсан байна. Хэн та нарыг дур мэдэж өвчин намдаах эм өг гэсэн юм. Хүн алахаа шахсан байх юм ….. хэмээн үглэсээр. Ганбаа нүүрээ шудран арчаад ухаан санаа нь хаана байгаа нь мэдэгдэхгүй хүн тийм юм урьд нь сонсож байгаагүй ч үхэх дөхсөн байна гэдгийг дуулаад дэмий л сандран Уугийд байсан хэдэн төгрөгөө өгөөд дээшээ гарлаа.
****
Эмээ аав минь их удаж байна даа тэ, зам түгжрээтэй байгаа юм болов уу?
Миний охин одоо аав нь ирэхгүй байхаа. Маргааш эмээ, өвөөтэйгээ явах уу?
Үгүй аав минь яг одоо гарлаа гэсэн. Ирж байгаа байх аа. Та надад утасруу нь залгаад өг тэгэх үү
Чандмаа хүүхэд хуураад хэмээн уур нь хүрч байсан ч аавыгаа ирнэ хэмээн гурван цаг гаран хаалга ширтэх охиноо өрөвдөн залгавал утсаа авсангүй. Хэд хэд залгасан боловч хариу өгөхгүй болохоор бүр ч дургүй нь хүрч
Алив чи сонин шагайгаад байхаар энэ охиныг аваад ойрмогхон гараад ирээч хэмээн дэмий л нөхөртөө уураа гаргав.
Үгүй би гарахгүй аав минь зөрөөд хүрээд ирвэл яах юм бэ. Том өрөөнд урвайн хаашаа ч хөдлөхгүй суух охиноо хараад хэлэх үггүй болохдоо дахин залгавал мөн л дуудаад авахгүй байв.
Миний охион аав нь том эмээд нь ажил хийж өгөхөөр болсон гэнээ. Дараа заавал ирнэ. Одоо эмээгийнхээ үгэнд ор гэж байна.

* * *
Бид дуудлага аваад ирлээ. Бүх зүйл зүгээр үү? хэмээн хаалганы гадна зогсох хоёр цагдаагийн хар нь хэлсэнээ нүдээрээ орчиныг гүйлгэн харвал Идэрээ
Тиймээ зүгээр, зүгээр
Их л дуу чимээтэй байна. Эм хүн орилоод байна гэсэн энд та хоёроос өөр хүн бий юу? гэтэл Доогий шилэн хүзүүгээ маажин инээмсэглээд
Уучлаарай …. би найзуудтайгаа уугаад, манай найз охин уурлаад бид жаахан маргалдсан юм.
Найз охиноо дууддаа бид харах хэрэгтэй
Өө бололгүй яахав. Хонгороо гараад ир, цагдаа хүрээд ирчихлээ хэмээхэд аль хэдийн хаалган дээр чихээ наан чагнаж байсан тэрээр өрөөнөөсөө гарч ирвэл
Та зүгээр үү? Та бүхэн бичиг баримтаа шалгуулна уу
Би зүгээрээ
Итгэлтэй байна уу? Хүсвэл бид таныг эндээс авч явах болно. Таньд ямар нэгэн дарамт учруулаагүй биз.
Үгүй дээ би зүгээр баярлалаа. Тэр гурав өөр өөрсдийн бичиг баримтаа шалгуулав. Доогий Булганыг мөрөөр нь тэврэн: Уучлаарай хонгор нь дахиж архи уухгүй за гээд духан дээр нь үнсэв. Булган хэдий хэлчихмээр байсан ч арай ч тэгж чадсангүй. Тэр гурвын бичиг баримтыг шалгаж дуусаад: Бусдын амгалан тайван байдлыг битгий дахин алдагдуулаарай. Бид үүгээр эргүүлтэй яваа гээд цааш эргэв. Хаалга хаахтай зэрэгцэн Булган гарыг нь мөрнөөсөө буулгаад нэг сайн алгадаж өгөөд өрөөндөө орон хаалгаа түгжив. Нилээн байзнаж байгаад гэрэл унтраасны дараа Гээгээ нуугдсан газраасаа гарч ирэн
Чи намайг баллах дөхлөө. Та нар ч яахав үзүүлэх юмтай. Юу юу ч үгүй мөрөөрөө байсан намайг баллах дөхлөө. Энэ чиний нэг удаагынх биш шүү. Доогий хэрвээ иймэрхүү байдалтай байх юм бол би чамтай нийлж ууж явахаа болъё.
Тэгээд бүгд л зүгээр өнгөрчихлөө ш дээ. Эр юм байж ингэхгүй шүү хө. Үхсэн эдний цагдаа нараас айгаад байх ч юм алга. Айж байгаагаа мэдэгдэх тусам наадуул чинь сэжиг авдаг юм.
Бүх юм ингээд өнгөрсөн нь яамай. Одоо бараг үүр цайх нь. Ганц цаг ч гэсэн нүдний хор гаргах минь гээд Идэрээ босоход нөгөө хоёр ч унтахаар хэвтлээ.

* * *
Миний хайр болгоомжтой, ямарч хурдан гаргачихдаг юм бэ дээ. Цай уух уу? Ганбаа Ялгууныг түшин гэртээ орж ирээд буйдангаа налуулан ард нь дэр ивэж суудлыг нь засаж өгөв. Ялгуун дуугүй сууж байснаа гэнэт уйлан
Ганбаа би одоо чамаас салахгүй. Булганыг яахаа чи өөрөө мэд. Ямар ч байсан чамаас болж ийм болсон би одоо хэн дээр очих юм бэ
Чи чинь юу яриад байнаа, ингэнэ гэж тохироогүй. Тэгээд ч наадах чинь миний хүүхэд мөн ч юмуу. Ялгуун гэдсээ даран улам чанга уйлж
Юу гэнээ … арай ч дээ Ганбаа би чамаас явъя гэж зөндөө гуйдаг байхад чи өөрөө л хайртай дуртай гээд явуулаагүй биз дээ. Чамаас хэдэн төгрөг авсаныхаа төлөө би чиний хажууд үлдэж байсан нь үнээн. Тэгэхдээ чамаас болж, чамтай хамт байгааг мэдэгдээд би найз залуугаасаа больсон. Би энэ бүхнийг зүгээр тэр хэдэн халтар төгрөгийг хаацайлах гэж хийсэн гэж бодож байна уу? Би чамд дассан байсан. Чиний халамж энхрийлэлд, намайг гэх эзэрхэг занд чинь би татагдсан байсан. Та хоёрыг зэрэгцүүлж байгаад би бодож, бодож чамайг гээд үлдэж байхад чи өнөөдөр ингэж ярих ч гэж дээ
За тайвшир даа хайраа … би ч гэсэн адилхан л хэцүү байна. Булган надруу нэг ч ярьсангүй, бас дээрээс нь охиндоо худлаа хэлчихсэн. Найз нь өнөөдөр охин дээрээ нэг очоод ирье удахгүй.
Би өвчтэй байна Ганбаа өдөр мундсан биш заавал өнөөдөр байхдаа яадаг юм. Дөнгөж эмнэлгээс гарангуут шүү
Би чамайг хагалгаанд ордог өдөр очно гэчихээд тэр чигтээ чамтай байлаа. Ээж нь хол байхад аав нь үзэгдэхгүй болохоор хадмууд ч гайхаж буруугаар бодвол яах юм. Манай хадам ээж гэж ёстой хэцүү хүн байдаг. Аягүй л бол мөрдөж байгаад энэ байрны өрийг дарах гэж охиныг нь явуулсаныг мэдвэл яавч зүгээр өнгөрөөхгүй.
Татлаатай хүн ямарч хэцүү юм бэ дээ. Би ер нь ямар тэнэг хүн бэ! Чиний хайртай хамгаас илүү ганцхан чамд хайртай гэдэг үгэнд чинь итгээд … яваа яв бушуухан тэр хэрэгтэй гэсэн лүүгээ яваад далдраад өг.
Чи хэнийд ирчихээд хэнийг хөөгөөд байна. Наад шөлөө уугаарай. Охин дээрээ очихоо харин ч нэг чамаар хэзээ ч хориулахгүй шүү.
Ялгуун хэт их ярьсандаа эмзэглэн суудлаа засаад дотроо: Нээрээ хэнийх нь юм бол. Хэнийх нь ч байсан одоо дүүрч анхнаасаа л Ганбаагынх гээд зүтгэсэн энүүгээрээ л дуусъя. Ганбаа гуай хайртай гээд л ул долоох нь холгүй гүйдэг байж ийм үед хаяад охинруугаа л явж байгаа байхгүй юу. Яахаараа ингээд савны гадуур нь болчихдог байнаа новш гэж.
* * *
Өвөө намайг харж байна уу? Нарангаравуу охин хөлөөрөө машинаа жийж өвөө дээрээ ирж гараараа даллачихаад буцаад явав. Өвөө, охин хоёр ийнхүү салхилангаа тоглоомын газар ирж тоглож байгаа нь энэ. Аав нь ирж дагуулж явна гэснээс хойш их л дуу муутай унжгар байсан охиноо хараад эхнэр нь үглэсээр байгаад явуулав. Хөөрхий дөө нялх юм байгаан ээжийгээ санаж л яваа байх даа. Эртээд нэг уйлаад ярьсанаас хойш дахиж санаж байна гэсэнгүй шүү бэтгэрчих вий дээ ингэж байж. Зүгээр ч мөрөөрөө идэж уугаад яваад байж больчихсон хорвоо юмуу даа. Урьдын цагт сайхан байж дээ. Одоогийн залуус энэ нийгэм маань юу л болоод байна даа. Хичнээн залуус ингэж амьдралын эрхээр холдож байгаа бол. Нээрээ л Чандмаагийн хэлдэгээр би олигтойхон байгаад цагт нь сэтгэж чадсан бол эртхэн ганц бие байхад нь гадагшаа явуулдаг байсан юм. Надад бүрэн боломж гарч байхад охин хүүхдийг хүний газар цөлөөд юүхэв болоод л байгаа юм болох л байлгүй гээд нэг их хүчлээгүй орхисон нь миний алдаа байж. Үгүй тэгээд энэ чинь эмээ, өвөөгөө баясгах гээд ийм хөөрхөн үр минт ирчихээд байхад юуных нь алдаа болов гэж.
Ёох өвөө би бүр халууцчихлаа. Ёстой гоё тоглосон
Болж дээ миний охин ундаа уух уу? Одоо хоёулаа хоолонд орно оо
Өө ямар гоё юм бэ. Өвөө ээж маань одоо унтаж байгаадаа тиймээ. Би маргааш яриад зөндөө гоё тоглосоноо хэлнэ
Тэгээрэй миний охин. Ээжийгээ зөндөө их санаад байна гэвэл ээж нь хичээлээ сайн хийж чадахгүй шүү за юу миний охин
Аанхан би одоо ойлгосон. Ээжийгээ санахгүй тэгвэл ээж минь хурдан ирнэ тиймээ
Тэгэлгүй яахав ийм ухаантай охин шүү. За ямар хоол идэх вэ ухаантай охиноо?
Эмээгийн хийж өгдөг том бөөрөнхий махтай, будаатай, байцааны салаттай
За тэр нь ямар хоол байдаг юм бол доо, өвөө нь мэддэггүй ээ
Хи хи хи өвөөд бас мэдэхгүй юм байдаг гэнээ. Өвөө хоёулаа хоолоо идчихээд хаачих вэ?
Одоо харьдаг байх даа
Аан өвөөгийн гэрт үү? Манай гэрт үү? Сүхэд хэлэх үг олдсонгүй. Тэгтэл ч хажуугийн ширээнд сууж байсан жаахан охин уйлахад ээж, аав нь хоёр талаас нь охиноо аргадан харагдана. Нарангарвуу тэр зүг харсанаа
Өвөө энэ надаас том юм байж уйлаад байх юм тиймээ. Би лав одоо том болчихсон, ээж, аавдаа уйлахгүй
Миний охин гэрээрээ ормоор байна уу?
Уг нь ормоор л байна. Би ээжийн авч өгсөн жижиг барбигаа мартаад ирчихсэн байна лээ
За тэгвэл хоолоо сайн идээрэй хоёулаа ойрхон ирсэнийх гэрээр нь ороод гаръя
Гоё доо …. гоё доо аав минь хараад гайхна даа тиймээ хи хи хи
Зогсоо зайгүй хажууд нь шулганах охиноо хараад
Ядарч байна уу? Өвөө нь үрэх үү?
Зүгээрээ би ядраагүй, манай гэр одоохон боллоо юу. Өвөө хурдан явъя л даа, аав ажилдаа гараад явчихвал яах юм бэ. Сүх нэг гэрлүүгээ утасдаж хэлэх гэснээ за яршиг Чандмаа мэдээж уурлана хэмээгээд болив.
Чандмаа боорцог хайрангаа өчигдөр үзэж амжаагүй Солонгос цуврал киногоо харан суутал хонх дуугарав. Үгүй энэ хоёр чинь ийм хурдан ирж байгаа юм байх даа хэмээн бодоод хаалгаа тайлтал Ганбаа зогсож байх нь тэр.
Сайн байна уу та? гэсээр гэмшингүй гутлаа арчин орвол охин нь байгаа шинж алга.
Охин унтаж байгаа юмуу би өнөөдөр авч явдаг юмуу гээд
Хэзээ ирнэ гэчихээд хэзээ ирж байгаа юм чи. Биднийг гарч орж чадахгүй гэж бодоогүй биз. Өвөөтэйгээ тоглохоор явсан
Уучлаарай харин ….. хүлээвэл удах болов уу, хаана тоглож байгаа бол?
Би яаж мэдэх юм … хэмээгээд нүүр өгөлгүй боорцогоо хайран зогсов. Ганбаа ч цайгаа уучихаад
Би тэгвэл явъя даа. Ойрдоо ажил ихтэй байгаа гэтэл хариу өгсөнгүй гаргав. Тэрээр гараад Сүхрүү залгавал утас нь холбогдох боломжгүй байв. Иртэл нь хүлээж байхаар шийдээд тэр хавийн нэг кафе зүглэлээ.
Сүх охинтойгоо элдэвийг ярьсаар гэрт нь ирж хонхыг нь дарвал удаж, удаж хаалганы түгжээ онгойход бүгд нэг нэгнээ гайхан ширтэж байснаа Сүх түрүүлэн
Ганбаа байна уу? Чи ингэхэд манай охиныд юу хийж байдаг билээ? хэмээн ёжтой нь аргагүй хэлснээ түүнийг чи хэн бэ? гэсэн шиг харвал Ялгуун тахиралдсан чигтээ
Юу ….. нөгөө юу, охин дээрээ очоод ирье гээд гарсан. Би …. би Сүх охиноо хөтлөн цаашаа эргэлээ. Ялгуун бушуухан утсаа шүүрэн Ганбаа руу залган
Байна уу? Чи хаана байгаа юм бэ? Охин дээрээ очно гээд байсан яасан, сая танай хадам аав, охин хоёр чинь ирээд явсан.
Юу …….. чи яах гэж хаалга тайлж байгаа юм тэнэг юмуу чи. Тэрээр ингэж хэлээд утсаа таслан ёстой болдог үеэрээ очиж дээ. Одоо би юу гэх вэ …. Ганбаа хүү аргатай даа. Хадам аав хойно учиртай болохгүй бол ээжтэй л хуйвалдахаас. Өнөөдөр хүлээгээд дэмий боллоо, юугаа хийж очдог байна аа хэмээн үглэсээр яаран гарав.
Өвөө энэ манайх биш юмуу, яагаад өөр эгч байгаа юм бол?
Миний охин ядарчихлаа, эмээдээ хэлж болохгүй шүү, хэлбэл эмээ нь уурлана алив өвөө нь тэврье
Хэлбэл эмээ аавыг загнана тиймээ …. аав муухай аав.

Үргэлжлэл бий….

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2019/01/16 17:10

    yamar ch utga alga

    (0) (0)