НӨАТ-ын буцаан олголтыг 02-р сарын 01-ний дотор бүрэн олгож дуусгана

2019 оны 02-р сарын 01 өдөр, 10 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nuat

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг сар шинийн баяраас өмнө иргэдэд олгох талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн.

Энэ дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ. Өчигдөр оройноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд харилцагч цөөтэй банкуудынх шууд орох бол иргэдийн олонхи нь үйлчлүүлдэг томоохон банкуудын гүйлгээ өчигдрөөс хийгдэж, өнөөдөр гэхэд иргэдийн дансанд бүрэн орж дуусна хэмээн Сангийн сайд мэдээллээ.

Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808 мянган иргэн нийт 121 тэрбум төгрөгийг буцаан олголт маягаар энэ онд нэг удаа авах юм.

51290654_2055726584515399_5722156208014491648_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх