Сар шинийн босгон дээр шагналын хур буулаа

2019 оны 02-р сарын 04 өдөр, 12 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sh-1

Салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо манлайлсан Татварын улсын байцаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Сангийн сайдын тушаалаар шагнаж, урамшууллаа. Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч М.Давхарбаяр Сангийн сайдын тушаалаар “Санхүү банкны тэргүүний ажилтан”, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Ичинхорлоо, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Алтанцэцэг нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Ариунаа, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Батчимэг нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдсаныг Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд дарга Б.Заяабал гардууллаа.

Ёслолын ажиллагаанд Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд дарга Б.Заяабал, ТЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд болон Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн удирдлагууд, шагнагдсан хүмүүсийн ар гэрийн төлөөлөл оролцлоо. Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд дарга Б.Заяабал төрийн дээд одон тэмдгээр шагнагдсан хүмүүст ТЕГ-ын дарга болон даргын зөвлөлийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, ажил, амьдралд нь сайн сайхныг хүсч, ирж буй шороон гахай жилийн сар шинийн баяраараа сайхан шинэлэхийг ерөөлөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх