Монгол компани анх удаа Лондонгийн биржийн гишүүн болжээ

2019 оны 02-р сарын 14 өдөр, 10 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2b36f382ec8aa9a38367f77ff98e37d0_1200

Монгол компани анх удаа олон улсын томоохон хөрөнгийн биржийн шаардлага, болзлыг ханган  үйл ажиллагааны хувьд болон бүтээгдэхүүний чанар зэрэг олон улсын төвшинд тавигддаг шалгуурт тэнцэн, гишүүн болсон сайн мэдээ байна. Тодруулбал, Монголын үндэсний хөрөнгө оруулалттай “Ачит-Ихт” компани Лондонгийн металл биржийн гишүүн болсныг www.lme.com цахим хуудаст мэдээлжээ.

Лондонгийн металл биржийн дээрх цахим хуудаст Монголын “Ачит-Ихт” компанийг өнгөрсөн сарын 23-ны өдрийн 19/024 тоот мэдэгдлийн дагуу тус биржийн гишүүнээр албан ёсоор баталгаажуулсныг энэ сарын 6-ны өдөр мэдээлжээ.

“Ачит-Ихт” компани нь “Эрдэнэт” үйлдвэрийн технологид тохирохгүй, бага агуулгатай, балансын бус хүдрийн овоолгыг орчин үеийн нарийн технологи ашиглан катодын зэс үйлдвэрлэдэг үндэсний компани. Өнгөрсөн жил “Эрдэнэт” үйлдвэрийн болон өөрийн үйлдвэрийн ажилчдад зориулан давуу эрхийн хувьцаа гаргаж өнгөрсөн оны төгсгөлд анхны ногдол ашгаа хуваарилж байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх