Хууль бусаар эртний амьтны олдворуудыг олж, зарж борлуулахыг завдсан этгээдүүдийг илрүүлжээ

2019 оны 02-р сарын 22 өдөр, 12 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
хүнд гэмт хэрэг тэмцэх -02

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Б гэгч бусадтай бүлэглэн хууль бусаар гар аргаар алт олборлож байх хугацаандаа эртний амьтны олдворууд олж, түүнийгээ Хятад улсын иргэдэд өндөр үнээр зарах зорилгоор Улаанбаатар хотод оруулж ирсэнийг мэдээллийн дагуу илрүүлэн шалгажээ.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд 30 настай эрэгтэй Б, 33 настай эрэгтэй Э нарын зарж борлуулахаар тээвэрлэн авч явсан эртний амьтны олдвор нь 35 саяаас 10 мянган жилийн өмнө хамаарах цаг хугацаанд амьдарч байсан Савагт хирсний зарим яс болох эрүү, шүд, толгойн ясны хэсэг, эвэрний дугалмай, шилбэний хэсэг зэрэг болох нь Палентологийн хүрээлэнгийн ажилтнуудын дүгнэлтээр тогтоогдсон байна. Тус хэргийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх