Ази, Европын орнууд АСЕМ-ын өдрийг тэмдэглэж байна

2019 оны 03-р сарын 01 өдөр, 15 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
asemday

АСЕМ-ын анхны уулзалт Бангкок хотноо 1996 оны 3 дугаар сарын 1-ний өдөр болсон бөгөөд 2017 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг АСЕМ-ын өдөр болгон тэмдэглэхээр түнш орнууд тогтсон.

АСЕМ-ын өдрийг тохиолдуулан түнш орнууд Ази-Европын харилцааг өргөжүүлэх, түүний хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, олон нийтэд мэдээлэл хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Камбож Улс 2020 онд Пномпень хотноо болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад бэлтгэл ажлын хүрээнд дотоодын яамд, засгийн газрын бусад байгууллага, оюутнуудыг хамруулан АСЕМ-ын ач холбогдол, мэдлэг ойлголтыг түгээх уулзалт, Тайланд Улс 10-12 насны хүүхдүүдэд зориулан Тайландын гадаад бодлого, АСЕМ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар сургалт, Индонез Улс АСЕМ-ын хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрийн талаар залуучуудад зориулсан үзэсгэлэн, сэдэвчилсэн хэлэлцүүлэг, Норвег, Грек Улс хамтран Өрнө, Дорны хөгжмийг хослуулан хийл, симфони найрал хөгжмийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Манай улс АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах эрхийг хүлээн авсан өдөр буюу жил бүрийн 10 дугаар сарын 17-ны өдрийг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн бөгөөд энэ өдөр АСЕМ-ын асуудлаарх төр, иргэд, уран бүтээлчид, олон нийтийн санал санаачилгыг дэмжих, улс орныхоо олон улсын нэр хүндийг бэхжүүлэх, Монгол Улсын гадаад харилцааны ололт амжилт, төрийн бодлогын уламжлалт залгамж чанарыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахад анхааран ажиллаж байгаа билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх