МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлч М.Уянга, Ж.Жаргалсайхан нарт хандив өргөлөө

2019 оны 09-р сарын 16 өдөр, 19 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mandaa

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлч М.Уянга, Ж.Жаргалсайхан нарын эмчилгээнд зориулан, хувийн зүгээс тус бүр хоёр сая төгрөг хандивлалаа.

Тэрбээр “Үнэний дуу хоолой байх, нийгмээ соён гэгээрүүлэх үйлсийн төлөө цаг наргүй зүтгэдэг сэтгүүлчид маань хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг гэдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Сэтгүүлчид маань хараат бус, хариуцлагатай сэтгүүлзүйн төлөө мэргэжлийн ёс зүйгээ сахин ажиллахын зэрэгцээ эрүүл мэнддээ онцгойлон анхаарах нь чухал. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн сайхан сэтгэлээр нөхдөдөө тусламж үзүүлэх хандивын аян өрнүүлж буй сэтгүүлчдэдээ талархаж байна. Хүнд өвчинд нэрвэгдээд байгаа М.Уянга, Ж.Жаргалсайхан нартаа халуун сэтгэлээр туслахыг нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүддээ уриалъя” гээд МСНЭ-ийн орон нутгийн мэргэжлийн төвийн санаачилгаар сэтгүүлчдээ эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах, зарим эмчилгээнд хөнгөлөлт үзүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн талаар мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх