Х.Цагаанбаатар “Гурван сая инээд”-ээс хожсон сая төгрөгөө сэтгүүлч Ж.Жаргалсайханд хандивлалаа

2019 оны 10-р сарын 14 өдөр, 14 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
742c4baf066231da85c9a8abf9f8bdfdff82545d.jpg.pagespeed.ce.lx1ZSPkzJc

Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар “Боловсрол суваг” телевизийн “Гурван сая инээд” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцон, сая төгрөг хожлоо. Х.Цагаанбаатар шагналын нэг сая төгрөгөө БНСУ-д эмчлүүлж буй сэтгүүлч Ж.Жаргалсайханд хандивлав.

Түүний санаачлагыг “Гурван сая инээд” шоуны хөтлөгч Г.Анхбаяр, шүүгч М.Баярмагнай, Д.Баттөмөр нар дэмжин, тус бүр нэг зуун мянган төгрөг өглөө.

Нэвтрүүлгийн үеэр Х.Цагаанбаатар “Сэтгүүлч Ж.Жаргалсайханы хань бид хоёр багадаа хамт бэлтгэл хийдэг, барилддаг байсан. Бөөрний архаг дутагдалд орж, БНСУ-д эмчлүүлж буй сэтгүүлч бүсгүйд туслахыг монголчууддаа уриалъя” гэсэн юм.

Б.БУЯНДАЛАЙ

Эх сурвалж: eguur.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (150.129.14.***)
    2019/10/15 11:15

    уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог

    (0) (0)