Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газраас мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд арга зүйн зөвлөмж өгөх цогц сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Татварын хяналт шалгалт арга зүйн газрын дарга О.Тэнгис оролцож татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны шинэчлэлийн тухай илтгэл тавьсан бол тухайн газрын татварын улсын байцаагч Ц.Өлзийбаяр нар махны экспорт эрхлэгчдийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүд, тэдгээрийг давтан гаргахгүй байхын тулд ямар хуулийн зүйл заалтыг дагаж мөрдөх ёстой тухай танилцуулгыг хийлээ. Мөн ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Н.Гэрэлмаа Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 329 дугаар тогтоолоор батлуулсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ыг шинэчлэн батлуулсны дагуу орсон нэмэлт өөрчлөлтүүдийг танилцууллаа.
Монголын татварын албанд мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1243 татвар төлөгч бүртгэлтэй байдаг. Үүнээс сүүлийн хоёр жилд 99 татвар төлөгч мах экспортолсон байна. Бизнес эрхлэгчид мах экспортлох квотыг ХХААХҮЯ-аас авч өөрийн үйлдвэрт мах, малын дайвар бүтээгдэхүүнийг бэлтгэн гадагшаа гаргадаг байна.
Татварын хяналт шалгалт арга зүйн газраас мах экспортлогчдод хяналт шалгалт хийхэд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ. Үүнд:
1. Экспортын квотоо бусдад ашиглуулах;
2. Зуучлалын орлогод НӨАТ ногдуулаагүй;
3. Урамшуулалын орлогод /зээлийн хүүгийн хөнгөлөлт/ татвар ногдуулаагүй;
4. Мах бэлтгэлийн ажиллагааны анхан шатны баримтыг НББ-ийн хуулийн дагуу бүрдүүлээгүй;
5. Вальютын ханшын бодит бус алдагдлыг ТНО-оос хасагдах зардалд оруулж тооцсон
6. Хуулиар тогтоосон хэмжээнээс хэтэрсэн томилолтын зардлыг ТНО-оос хасагдах зардалд оруулж тооцсон
7. Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн торгуулийг зардалд тооцсон
8. Монгол улсад байрладаггүй татвар төлөгчид олгосон орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй
9. Нөөцийн махыг борлуулахдаа цахим төлбөрийн баримт олгоогүй
10. Чөлөөлөгдөх борлуулалтад ногдох бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг худалдан авалтад тооцсон
Танилцуулгууд дуусаад хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр сургалтад оролцогчид мал худалдаж байгаа иргэд болон дамжуулан борлуулж байгаа иргэд төлбөрийн баримт олгохгүй байгаа нь татварын тайлан мэдээг үнэн зөв гаргахад хүндрэл учруулж байна. Хэрхэн анхан шатны баримт бүрдүүлэлтээ хийх вэ гэсэн асуултыг хэд хэдэн удаа асууж байлаа. Татварын албаны зүгээс та бүхэн аль болох анхан шатны баримт болохуйц баримтыг шаардаж аваарай. Ингэснээр та бүхэн тайлангаа үнэн зөв гаргаж, нөгөө талдаа татвар өгөхгүй байгаа ченжүүдийн орлогыг хянаж шударгаар татвар ногдуулах ач холбогдолтой. Бүүр боломжгүй тохиолдолд бүтээгдэхүүн худалдан авч буй хүнийхээ иргэний үнэмлэхийн хуулбарыг авах, зургийг авах зэргээр баримтжуулан анхан шатны баримт бүрдүүлэлтдээ ашиглаж болно” гэлээ.
Монголын татварын албанаас бизнесийн салбараас түүвэрлэн хяналт шалгалт хийгээд илэрсэн нийтлэг зөрчилд үндэслэн татвар төлөгчдөдөө арга зүйн зөвлөгөө өгч, татварын хууль тогтоомжийг зөрчих эрсдэлээс сэргийлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг цаашид ч хийгдэх юм.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна

Bagaaar bodohod sard 1.8 ih nayadiin Tatvar avahgui aldaj bgan bnda mahnii chenjuudees.