БОАЖЯ-наас 11 дүгээр сарын 29-30, 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд “Мишээл” экспод нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдааг Нөхөрлөлүүдийн үндэсний холбоотой хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн 254 нөхөрлөлийн 390 гаруй хүн оролцож байна.
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.1-д “… Байгаль хамгаалах, байгалийн нөөц баялгийг арвижуулах, нөхөн сэргээх ажил эрхэлж байгаа иргэн, нутгийн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжих эрх зүй, эдийн засгийн орчинг бүрдүүлж, орон нутагт ажлын байр, орлогын эх үүсвэр бий болгох ажлыг зохион байгуулна” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд БОАЖЯ-ны санаачилга, та бүхний хүчин чармайлтаар өнөөдөр нээлтээ хийх гэж байгаа үзэсгэлэн худалдаа чухал түлхэц болно. 2015, 2017 онуудад Нөхөрлөлүүдийн Үндэсний I, II чуулганыг зохион байгуулсан нь нөхөрлөлүүдийн талаар баримтлах бодлого, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, чадвахижуулахад ихээхэн ач холбогдолтой болсон билээ. Та бүхний үйл ажиллагаанд амжилт хүсэе” хэмээсэн юм.
Одоогийн байдлаар Байгалийн нөөцийн хамтын менежментийн 1,629 нөхөрлөлийн 41,3 мянган гишүүн, 8,2 сая га талбайг хариуцан хамгаалж байна. Тэдгээрийн 80 шахам хувь нь 3,3 сая га ойн санг гэрээгээр эзэмшиж, нийт 7 мянга гаруй өрхийн 23 мянга гаруй хүн хамрагдаж байна. Ойн нөхөрлөлийн хамгаалалтад байгаа байгалийн нөөцийн үр өгөөж нэмэгдсэн, гишүүдийн амьжиргаанд сайнаар нөлөөлсөн, хүмүүсийн байгальд хандах хандлага, үйлдэл эерэг ээлтэй тал уруугаа чиглэгдсэн, гишүүдийн бие биедээ итгэх итгэлцэл сайжирч хамтран ажиллах нь нэмэгдсэн зэрэг чухал ач холбогдолтой үр дүн гарчээ. Ойн санг гэрээгээр эзэмшиж хариуцан хамгаалж байгаа нөхөрлөлүүдийн хариуцсан талбайд ойн түймэр 60 хүртэл хувиар буурч, хууль бус мод бэлтгэл тэдний эзэмшлийн талбайд үндсэндээ зогссон байна.
Гэвч эдгээр сайн зүйлсийн зэрэгцээ бидэнд сургамж авах засаж залруулах шаардлагатай тулгамдсан асуудлууд байна. Үүнд:
- Орон нутагт нөхөрлөлийн ба нөхөрлөлийн бус гэсэн хуваагдал гарах, гишүүдийн дунд тэгш бус байдал нэмэгдэх, зарим нэг нөхөрлөлийн хариуцсан байгалийн нөөцийн төлөв байдал болон гишүүдийн амьжиргааны төвшин сайжраагүй зэрэг сөрөг хандлагууд гарсаар байна.
- Мөн нөхөрлөлийн гишүүдийн амьжиргаанд нэмэр болохуйц эдийн засгийн хөшүүрэг бий болгох нь тулгамдсан асуудал болоод байна.
- Хэдийгээр нөхөрлөл олноор буй болж, үйл ажиллагаа нь тэлж байгаа ч зохион байгуулалтын хувьд чадавхижсан, санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болж үйл ажиллагаа нь жигдэрсэн нөхөрлөл цөөн байгааг дурдах нь зүйтэй.
- Ойн нөхөрлөлүүд өөрсдийн хариуцсан ойн сангийн талбайгаа хамгаалахад идэвх санаачилга гарган ажиллаж байгаа боловч хамгаалалтад ороогүй зэргэлдээ газар нутагт хууль бусаар мод бэлтгэх, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялгийг ашиглах зөрчил гарсаар байна.

Дээр дурдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар нөхөрлөлийг чадавхижуулж, тэдгээрийн байгаль хамгаалах болон эдийн засгийн үйл ажиллагааг тогтворжуулах явдал чухал байна.
Үүнд дараах зорилт, чиглэлүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхийг санал болгож байгаа юм:
- Юуны түрүүнд байгалийн нөөцийн нөхөрлөлийг байгаль хамгаалах ажилд идэвхтэй хамтран оролцохуйц эдийн засгийн хөшүүргийг бий болгох;
- Аймаг, сумдын төвшинд байгаль хамгаалах нөхөрлөлийн талаарх мэдээлэл, тэдний үйл ажиллагааны үр дүн, тайланг тогтмол нэгтгэх механизм бий болгох замаар үндэсний нэгдсэн мэдээллийн санд оруулж, нөхөрлөлүүдийг бүртгэлжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх;
- Аймаг, сумдын Засаг дарга нарын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нөхөрлөлийг дэмжиж ажилласан үзүүлэлт, ялангуяа, байгалийн нөөцийн төлөв байдлыг сайжруулсан, ажил эрхлэлтийг нэмэгдүүлсэн, ядуурлыг бууруулсан, амьжиргааг дээшлүүлэх талаар тодорхой шалгуур үзүүлэлт оруулах шаардлагатай байна;
- Нөхөрлөлийн гишүүд нь сурч боловсрох боломжоор хязгаарлагдмал хөдөө нутагт тархан амьдардгийг харгалзан улирлын болон богино хугацааны төрөл бүрийн сургалтын хөтөлбөр боловсруулж улмаар явуулын болон онлайн сургалтын үйлчилгээг бий болгох;
- Сүүлийн жилүүдэд гарсан нөхөрлөлийн үйл ажиллагаатай холбоотой санал шүүмжлэлд манай БОАЖЯ-ны холбогдох газрууд дүн шинжилгээ хийж, шалтгааныг бодитой тогтоох, үнэхээр нөхөрлөлийн гишүүд зөрчил гаргасан тохиолдолд тэдний хариуцлага сахилга батыг сайжруулах арга хэмжээг тухай бүр авч байх хэрэгтэй байна. Үүнд, тухайн орон нутгийн байгаль орчны болон мэргэжлийн хяналтын ажилтнууд илүү үүрэг гүйцэтгэж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.


Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Сүхбаатар дүүрэг хүүхэд багачууддаа зориулсан “Хүүхдийн ертөнц” өдөрлөгийг зохион байгуулна
Зургаадугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
Охидоос Мишээл, хөвгүүдээс Ананд нэртэй хүүхдүүд хамгийн олон байна
ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнагдлаа
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалт зохион байгууллаа
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
