ОЛОН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД НАРЫН БАГА ХУРЛЫГ ХХААХҮ-ЫН САЙД Ч.УЛААН ДАРГАЛЛАА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Жил бүрийн 1 дүгээр сард зохион байгуулагддаг энэхүү чуулга уулзалтад 70 гаруй орны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан сайд, 10 гаруй олон улсын байгууллагын удирдлагууд оролцож хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж тодорхой шийдэлд хүрдэг билээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хөдөө аж ахуйн сайд Жулия Клокнерийн хамт. 2020 он, Берлин хот.
Энэ удаагийн чуулга уулзалтын анхаарал хандуулсан сэдэв олон улсын худалдааны асуудал дээр төвлөрсөн юм. Худалдаа нь хэрхэн дэлхийн нийт хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангаж, олон төрлийн, шим тэжээл бүхий хүнс хэрэглэх боломжийг бий болгох боломжтой, цаашид анхаарах, шийдвэрлэх асуудлуудыг олон улсын салбар хариуцсан сайд нар ийнхүү хэлэлцлээ. Энэхүү чухал асуудлыг хэлэлцэх, дуу хоолойгоо нэгтгэх, шийдэлд хүрэх зорилгоор олон улсын улс төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, бизнесийн 2,000 гаруй төлөөлөгчид оролцсон байна.
Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020 нь ХБНГУ-ын Берлин хотноо “Хүнсний хангамж, аюулгүй байдлын төлөөх худалдаа” уриан доор зохион байгуулагдлаа.
Хуралд оролцсон сайд нар олон улсын худалдаа нь улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгож, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхээс гадна хүнсний тогтвортой, аюулгүй байдлыг хангах, ялангуяа хүнсний дутагдалд байдаг бүс нутгийн хүнсний аюулгүй байдлыг хангах давуу талтай болохыг цохон тэмдэглэж байв. Иймд, олон улсын түвшинд худалдааг дэмжих, либералчлах, худалдааг хориглосон тарифын болон тарифын бус хязгаарлалт, татаасыг багасгах чиглэлээр арга хэмжээ авахыг уриаллаа. Ингэхийн тулд нөгөө талаас, ялангуяа төр засгийн зүгээс, малчид, тариаланчид, бизнесүүдээ дэмжих, тэдгээрийн чадавхийг бэхжүүлэх, нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурдав. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн зөв шийдэл бол хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах явдал юм гэдэг дээр бүх төлөөлөгчид санал нэгдлээ. Энэ хүрээнд Нэгдэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага олон улсын цахим хөдөө аж ахуйн зөвлөл байгуулах саналыг боловсруулж, ойрын хугацаанд тус зөвлөлийг ажиллуулж эхлэхээр шийдвэрлэжээ.
Гурван өдрийн турш зохион байгуулагддаг “Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт”-ын хүрээнд Хөдөө аж ахуйн сайд нарын бага хурал боллоо. Энэхүү бага хурлын зорилго нь 2 өдрийн турш хэлэлцсэн асуудлууд, шийдлийг нэгтгэх, цаашид анхаарах, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тохирох, эцэст нь хөдөө аж ахуйн сайд нарын хамтарсан Тунхаглал гаргах зорилготой хуралдсан. Бага хурлын үеэр анх удаа Монгол Улс салбар хуралдааныг даргалсан ба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол Улсыг төлөөллөө.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донг Юүгийн хамт.
Сайд Ч.Улаан салбар хуралдааныг эхлүүлж үг хэлэхдээ хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ард иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд олон улсын худалдааны хувь нэмэр, ач холбогдлыг цохон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс мал аж ахуй, газар тариалангийн арвин нөөц баялгаа ашиглан томоохон экспортлогч орон болох бодлогын зорилготой байгаа ба энэ чиглэлээр томоохон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа. Мөн Сайдын зүгээс хөгжиж буй орнууд олон улсын зах зээлд байр сууриа эзлэхэд томоохон бэрхшээлүүд тулгарч байгаа талаар байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, хөгжингүй орнууд маш өндөр шаардлага бүхий стандарт тогтоох замаар тарифын бус хязгаарлалтыг хөгжиж буй орнуудад тавьж байгаа, үүний улмаас худалдааны жигд бус тогтолцоо тогтож, худалдааны эргэлт тэнцвэртэй бус байгаа, хөгжингүй орнууд энэ чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлж байх шаардагатайг цохон тэмдэглэлээ. Салбар хуралдаанд Оросын Холбооны Улс, Беларуьс, Киргиз, Норвеги, Гүрж, Ливан зэрэг 20 гаруй орны сайд нар үг хэлж, санал дэвшүүлж оролцлоо.

Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалтын Хүнсний аюулгүй байдлын салбар хуралдаан
Чуулга уулзалтын эцэст 71 орны хөдөө аж ахуйн сайд нар хамтдаа Тунхаглал гаргасан ба үүний хүрээнд 4 чиглэлээр ажиллахаар тогтов. Тухайлбал, нэгд, дэлхий нийтийн хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсын худалдааг дэмжих, хоёрт, худалдааг хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжихэд чиглүүлэх, гуравт, хөдөө аж ахуй нэмүү өртгийн сүлжээг тогтвортой, аюулгүй, тэгш оролцоог хангасан байдлаар хөгжүүлэх, дөрөвт, хүнсний эрүүл ахуйг хангахад анхаарал хандуулан ажиллахаар боллоо.
Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалтад 71 орны хөдөө аж ахуйн сайд нар оролцлоо

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүрэн хүргэлт хийхийг үүрэг болголоо
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Эмгэнэл
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх морь өдөр
Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
“UBCab” ХХК-ийн такси үйлчилгээний ахмад жолооч Лувсанцэрэнгийн Баасанбаярт Гавьяат тээвэрчин цол хүртээжээ
Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна
“Хайрын мадригал” номын орлогоосоо МЗЭ-д хандив өргөжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
Өнөөдөр Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуу
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын ша
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Эмгэнэл
