Эрүүл ахуйн шаардлага хангаагүй “Дүрт баялаг” ХХК-д торгууль ногдууллаа

2020 оны 03-р сарын 30 өдөр, 16 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
91235139_3368520386508651_4040741146593329152_n

Хиаман дотроос цэнхэр будагтай хүний хумс шиг хатуу зүйл гарч ирснийг шалгуулахаар ирүүлсэн иргэний мэдээллийн дагуу “СХД” дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид “Дүрт баялаг” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар технологийн дамжлагын явцад хүнсний бүтээгдэхүүнийг бохирдохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлээгүйгээс малын эвэрний хэлтэрхий /холтос/ гарсан нь хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч, биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.

91124834_3368520529841970_2660423289989496832_n 91522350_3368520639841959_8810147563949785088_n

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх