“Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгааг хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлэг өнөөдөр хуралдаж, нөхцөл байдлын талаар хэлэлцэв.
15 мянга, 629 төмөр замчинд шинжилгээ хийхээр судалгаа гаргаснаас одоогийн байдлаар 8900 ажилтанг шинжилгээнд хамруулаад байна. Халдварын сэжигтэй тохиолдол гарсантай холбоотойгоор хөл хорио тогтоосноос үүдэн төмөр замын өртөө, зангилааны тасралтгүй ажиллагаа алдагдахад хүрээд байгаа, мөн өчигдрийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлсэн 2000 оношлуур дуусаж, дахиад 5000 орчим оношлуур шаардлагатай байгаа ажээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар маш богино хугацаанд, үр дүнтэй ажилласан шуурхай бүлгийн гишүүд, төмөр зөмын ажилтнуудад талархал илэрхийлж, энэ эрчмээ алдалгүй ажиллахыг хүсээд дараах үүрэг, даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө.
- Орхон аймагт Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ УОК-ын шийдвэрээр томилогдон ажиллаж байгаа тул холбогдох байгууллага, албаны хүмүүс ажилд нь бүхий л боломжоор дэмжиж туслах,
- “УБТЗ” ХНН-ийн хилийн ачаа тээвэр, техникийн агентуудын ажиллах нөхцөл, технологийн горимын халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлэхийг БНХАУ-ын талтай тохирох, энэ асуудлаар одоо болж буй Монгол-Хятадын төмөр замын төлөөлөгчдийн цахим зөвлөгөөнд санал тавих,
- Нийслэлийн Баянгол дүүрэгт 47 мянган хүнд шинжилгээ хийх бөгөөд нэлээд хэсэг нь Төмөр замын эмнэлэгт оногдох учир ачаалал, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ, шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар цаг алдалгүй мэдээлж, шийдвэрлүүлэх,
- Шинжилгээ өгөхөөр болон шинжилгээний хариу хүлээж тусгаарлалт, ажиглалтад 238 хүн байгаа бөгөөд эдгээрээс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай шууд холбоотой 180 ээлжийн ажилчны ажлыг орлон гүйцэтгүүлэх хүний нөөцийн зохион байгуулалтад шуурхай арга хэмжээ авч дотоод нөөц бололцоогоо ашиглан төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүйгээр зохион байгуулах,
- Хүнсний болон эрчим хүчний нүүрс, уул, уурхайн экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтэд онцгой анхаарч, ачаа илгээгч, хүлээн авагч нартай нягт холбоотой ажиллах,
- Хөтөл, Сүхбаатар, Зүүнхараа өртөөний уурын зуух, дулааны станцын нүүрсний хангамжинд анхаарах,
- Замын-Үүдийн агентуудыг гэрт нь байлгаж ажиллуулах, халдваргүйжуулалтын тусгайлсан горим тогтоох зэрэг чиглэл өглөө.
Шуурхай бүлэг цаг алдалгүй ажиллаж, үүрэг, даалгавар эхнээсээ түргэн шуурхай хэрэгжиж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ танилцуулж байна
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Засгийн газрын хуралдаан болж байна
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөхөгчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа
E-Mongolia системд “эрсдэл мэдэгдэх” цэс шинээр нэмэгдлээ
Хүүхдүүдийг хүчирхийлэл, цахим дарамтаас “чөлөөлөх”-ийг уриалж, “хүүхэд хөгжлийн орд
Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль 900 гаруй аж ахуйн нэгжийг мэргэжлийн боловсон
ЭХЭМҮТ-д 158 хүүхэд шинээр мэндэлжээ
Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байна
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Талын салхи” олон улсын мото наадмыг зохион байгуу
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеий
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваар
Галын тархалтыг зогсоолоо
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвш
