УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2023-01-06/ цаг үеийн асуудлаар яаралтай хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Уг хурлаар Сүхбаатар аймагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-26-нд нохойд хазуулсан хэмээн эмнэлэгт хандсан 8-56 насны есөн иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг хийсэн ноцтой хэргийн тухай мэдээлэл өгч, авч буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн сайдаар томилогдоод анхныхаа мэдээллийг таатай биш үйл явдлын талаар хүргэж байгаадаа хүлцэл өчье. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 5-ны орой сайдын албаа хүлээн авч яамны удирдлагуудтай уулзахад өдөр 13:00 цагт ЭМЯ-нд Сүхбаатар аймагт нохойд хазуулсан нэр бүхий есөн иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн вакцин тарьсан талаарх мэдээлэл ирснийг дуулгасан.
Энэ хэрэг нэг өдөр гарсан биш. Мөн бүгд нэг нохойд хазуулсан ч биш. Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 5-26-ны хооронд есөн хүн долоон нохойд хазуулсан. Нохойд хазуулсан хүнд галзуугийн эсрэг вакциныг гурван удаа тарих эрүүл мэндийн зааварчилгаатай. Гэтэл нохойд хазуулсан гэх есөн иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн вакцин хийж мэргэжлийн ноцтой алдаа гаргасан байна. Эдгээр иргэдийн гуравт нь гурван удаагийн хатгалтаар сүрьеэгийн эсрэг вакциныг тарьсан нь нэг хүнд хийх ёстой тун хэмжээг 30 дахин, дөрвөн иргэнд хоёр удаа хийхдээ 20 дахин өсгөсөн тунгаар, нэг удаа тариулсан иргэнд хийвэл зохих тунг 10 дахин өсгөсөн хэмжээгээр хийсэн байна. Иргэдийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар үзүүлэхүйц ийм хэрэг гарсанд харамсаж ард түмнээсээ уучлал хүсэж байна” гээд уг асуудлаар ямар арга хэмжээ авч буй талаармэдээлэл өгсөн.
ЭМЯ-наас мэргэжлийн баг Сүхбаатар аймагт ажиллуулж нохойд хазуулсны улмаас галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн вакцин хийлгэсэн иргэдийн биеийн байдал ямар байгаа болон тэдний эрүүл мэндэд гарч буй сөрөг нөлөөг тогтоохоос гадна уг вакциныг ямар газраас хүлээж авсан талаарх мэдээллийг шалгаж тогтоох ажлыг хийж байгаа юм.
Ном журмаараа бүх төрлийн вакциныг хийхийн өмнө тухайн иргэнд хаана үйлдвэрлэсэн ямар төрлийн вакцин тарих гэж байгааг болон вакцины хүчинтэй хугацааны тухай мэдээллийг тодорхой өгөх дүрэмтэй. Энэ дүрэм зөрчигдсөн эсэхийг ч тогтоох юм. Мөн эрүүл мэндийн байгууллага дээр ийм хэрэг гарсан нь ажил хариуцаж буй хүмүүс албан тушаалдаа хариуцлагагүй хандсантай холбоотой юу гэдгийг шалгаж, дүгнэлт гаргана гэдгийг ч сайд хэлсэн.
Тэрбээр мөн Сүхбаатар аймгийн Засаг даргатай утсаар холбогдож, ЭМГ-ын дарга болон Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудыг иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах мэргэжлийн алдаа гаргасан гэжүзэн ажлаас нь яаралтай чөлөөлөх чиглэл өгч, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан холбогдох албан тушаалтнуудыг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт хандсан байна.
С.Чинзориг сайд вакцин андуурагдаж тариулсан иргэдтэй холбоотойгоор “Нохойд хазуулсны улмаас галзуугийн эсрэг вакцин хийх байтал сүрьеэгийн вакцин хийсэн учраас сүрьеэ өвчнөөр өвчлөх магадлал маш өндөр байна. Нөгөө талдаа нохойд хазуулсан хүмүүст галзуугийн эсрэг вакцин хийгдээгүй учраас энэ төрлийн өвчлөл гарах магадлал байгаа. Хамгийн богинодоо хоёр сар, дээд талд нь хоёр сар хагасын хугацаанд хариу гардаг юм байна.
Хоёр төрлийн вакциныг андуурч хийсэн тохиолдол манай улсад анх удаа гарсан учраас тухайн иргэдийг сүрьеэгээр өвчлүүлэхгүйгээр Монголд бүрэн эмчлэх боломжтой гэсэн баталгааг эрүүл мэндийн байгууллага өгч чадахгүй ч энэ төрлийн вакцины хүчийг сааруулах, сүрьеэгээр өвчлүүлэхгүй байх эм, тарианы нөөц хангалттай гэдгийг ХӨСҮТ-ийн удирдлага хэлж байгаа. Дээрх есөн иргэнийг ойрын хугацаанд Улаанбаатарт авчирч, оношлогоо эмчилгээг хийхээс гадна Монголдоо эмчилж чадахгүй бол зардлыг нь Засгийн газрын нөөцөөс шийдүүлж, гадаад оронд эмчлүүлэхээс өөр аргагүй” хэмээсэн.
Сайдын мэдээллийн дараа ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Нарангэрэл, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан нар Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай хүлээн авах түргэн тусламжийн тасаг нь аймгийн Эрүүл мэндийн газартаа галзуугийн эсрэг 20 хүн/тун вакцин авах хүсэлтийг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр гаргасан боловч 20 хүн/тунгаар савласан нийт 400 ширхэг сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг андуурч хүлээж авсны улмаас үүссэн асуудлын талаар хэвлэлийнхэнд мөн мэдээлэл өгсөн.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Нарангэрэл “Одоогийн байдлаар найман иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулаад байна. Эдгээрээс нэг хүн уушгины доод хэсэгт нэвчдэс сүүдэртэй байна гэх шалтгаанаар дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн иргэдийг Улаанбаатар хотод авчирч, шаардлагатай оношилгоо шинжилгээг хийж, эмчилгээнд хамруулах боломжтой бөгөөд одоогоор биеийн байдал нэн хүнд гэсэн оноштой хүн байхгүй. Найман иргэнд вакцин тарьсан хэсэг газарт хавдах, улайх зэрэг хэсэг газрын урвал илэрсэн бол нэг иргэндбуглаа үүсч, мэс ажилбар хийлгэсэн. Хоёр хүүхдийн биеийн ерөнхий үзүүлэлт хэвийн байна” хэмээлээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг Энэтхэг улсын Серум институтэд үйлдвэрлэсэн сүрьеэгийн амьд сулруулсан вакцин байна. Тус вакциныг хэрэглэхдээ нэгээс доош насныханд арьсан дор 0,05 мл, нэгээс дээш насны хүүхдүүдэд 0,1 мл-ээр нэг удаа тарьж дархлаажуулдаг. Энэ удаагийн тохиолдолд гурван иргэнд гурванудаагийн тун, дөрвөн иргэнд хоёр удаагийн, хоёр иргэнд нэг удаагийн тун буюу нийт есөн иргэн 19 удаагийн хатгалтаар БЦЖ вакцин тариулсан. Эмнэлзүйн шинж тэмдгийг тандаж байна. Нохойд хазуулсан хүнд галзуугийн вакциныг 3-6 удаагийн давтамжтай тарих журамтай” гэсэн мэдээллийг өгсөн.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургааду
Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
Зургаадугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Сүхбаатар дүүрэг хүүхэд багачууддаа зориулсан “Хүүхдийн ертөнц” өдөрлөгийг зохион байгуулн
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн
