Умайн хоргүй хавдар нь даавраас хамааралтай, хоргүй явцтай, булчингийн эдээс гаралтай хавдар юм. Умайн (сав) хоргүй хавдар олон зангилаануудтай, нэгэн зэрэг хэд хэдэн тоотой ургана. Хавдрын зангилаануудын 95% нь умайд , 5% умайн хүзүүнд ургадаг. Умайн хоргүй хавдар үүсэж хөгжихөд эстроген даавруудын бодисын солилцооны өөрчлөлт ба сарын тэмдгийн мөчлөгийн хямралтай шууд хамааралтай байдаг. Миом нь хурдан томрох, хэмжээндээ удаан байх , бага хэмжээтэй байх зэрэг тухайн хүний дархлааны байдал, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнөөр өвдсөн байдал, хэрэх өвчин, дотоод шүүрлийн өвчинтэй эсэх зэргээс бас хамаарна.
ЗОВИУР, ШИНЖ ТЭМДЭГ:
– Сарын тэмдгийг өөрчлөлттэй (их ирэх, бага ирэх, цус их хэмжээтэй алдах, өвдөлттэй байх г.м);
– Цус багадалттай байх;
– Бэлгийн харьцаанд хямрал байх (бэлгийн харьцаа тогтмол хийхгүй , бэлгийн харьцаа удаан тасалдах г.м);
– Үр тогтохгүй байх;
– Цэвэршилт удаан үргэлжлэх;
– Хэвлийн доогуур лугшин унжирч өвдөх;
– Биений юм ирэх үед базалж өвдөх;
– Өндгөвчинд жижигхэн уйланхай маягийн өөрчлөлтүүд үүсэхээс гадна умайн салст зузаарч хөвсийх;
НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС:
-Удамшил (ээж, эмээ нар нь ийм өвчтэй байсан);
-Сарын тэмдгийн мөчлөг алдагдах;
-Үргүйдэл ба дутуу төрөлт;
-Бодисын солилцооны хямрал (таргалалт, чихрийн шижин);
-Олон тооны үр хөндөлт, Хүүхэд төрүүлэхгүй удах;
– Миом томроход халдварын голомтот өвчнүүд болох хоолойн ангин, чих, хамар хоолойн үрэвсэлт өвчин, ходоодны архаг үрэвсэл, чихрийн шижин , умай, үтрээ, умайн хүзүүний үрэвсэлт өвчнүүд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж үздэг.
ОНОШИЛГОО:
Миомыг ихэвчлэн эмэгтэйчүүдийн эхо шинжилгээгээр оношилж, байрлал хэмжээ зэргийг тодорхойлон ямар эмчилгээ хийхээ тодорхойлно.
ЭМЧИЛГЭЭ:
Миомыг консерватив, мэс заслын 2 аргаар эмчилдэг. Эмчилгээг хийхдээ өвчтөний нас, урьдал өвчний суурь, эрхтэн тогтолцооны болон эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний үрэвсэлт өвчний байдал , биений юмны алдагдлыг тооцоолж сонгоно.
– Консерватив эмчилгээ гэдэг ерөнхийдөө эмийн эмчилгээ бөгөөд өвчтөнд илэрсэн цус багадалтыг эмчлэх, биений юм өвдөлттэй ирдэг бол даавар эмчилгээ, эмэгтэйчүүдийн үрэвсэл байвал үрэвслийг дарах эмчилгээг хийнэ.
– Миомны хэмжээ хэт том, түргэн ургалттай, цус алдалтыг тогтоох эмчилгээнд үр дүнгүйгээр цус багадалттай , умайн хөндий луу түрж ургасан, зангилаа үхэжмэл болсон байвал мэс засал эмчилгээг хийнэ. Залуу эмэгтэйд аль болох эмийн эмчилгээ хийж, хавдрын хэмжээг барих эмчилгээ хийнэ.

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
