Хүүхдэд яагаад дасгал хөдөлгөөн хэрэгтэй байдаг вэ?

2014 оны 08-р сарын 02 өдөр, 12 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сургуулийн ширээн дээр олон цагаар суух, зурагт, видео тоглоом, цахим хөдөлгүүрийн өмнө олон цагаар суух нь хүүхдийн идэвхитэй хөдөлгөөнтэй байх хүслийг багасгадаг. Өдөр тутмын дасгал хөдөлгөөн нь хүүхэд том хүнд аль алинд нь маш чухал ач холбогдолтой. Ялангуяа эрүүл байх нэгэн үндэс болдог. Яс, үе мөч, булчингийн хөгжилд чухал ач холбогдолтой бай хэт таргалалт болон жингийн дутагдалд орохгүй байхад ч нөлөөлнө. Түүгээр барахгүй сэтгэлийн алжаал тайлан, сайн унтаж, хичээл сургуульдаа анхаарал төлөврүүлэдэг болоход тусалдаг шидтэй эд ажээ.
Миний хүүхдэд хэр их хөдөлгөөн дасгал хэрэгтэй вэ?
Бүх насны хүүхдүүд өдөрт 60 минутын дасгал хийснээр эрүүл саруул байх үндэс бүрдэнэ. Ой хагасаас таван нас хүртэлх хүүхдүүд байгалийн жамын дагуу маш их хөдөлгөөнтэй байдаг. Тийм учраас энэ насныханд тохируулан тухайн өдөр бүрт нь өөрт нь тохирсон дасгал хөдөлгөөнийг олох хэрэгтэй. Жишээ нь, гэрийнхэ ойролцоо аюулгүй газраар алхуулах, цэцэрлэгт хүрэээн, тоглоомын талбай дээр тоглуулах, бүжиглэх гэх мэтээр жижиг биед баймгүй их энергийг зарцуул. Ингэснээр хоолоо сайн идэж, өдрийн болон шөнийн унтлага чанаржиж өсөлт хэвийн эрүүл байх болно.
Бага насны хүүхдүүдийн ямар нэгэн дэлгэц харж өнгөрөөх хугацааг боломжийнхоо хэрээр багасгахыг хичээх нь зүйтэй. Америкийн хүүхдийн эмч нарын холбоо хоёроос доош насны хүүхдэд зурагт, утас, компьютер гэх мэт аливаа дэлгэц огт үзүүлэхгүй байх, хоёроос дээш насны хүүхэд өдөрт хоёр цагаас дээшгүй цаг зарцуулж байхыг зөвлөжээ. Хүүхэд чинь хэдэн ч настай бай унтлагын өрөөнд нь зурагт байлгахгүй байхыг анхнаас нь танай гэрийн хатуу дүрэм болго.
Ямар төрлийн дасгал манай хүүхдэд хамгийн тохиромжтой вэ?
Ямар ч төрлийн дасгал зүрхний цохилтын хурдасган, амьсгалын дасгал болж чаддаг. Эцэг эх та нар өөрсдөө хүүхдийнхээ өмнө толь, жишээ, санаа үзүүлэгч нь байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийнхээ хүмүүсийг юу хийхийг адилхан хийх сонирхол хүүхдэд маш ихээр оршдог. Хамтдаа дасгал хөдөлгөөн хийх нь та нарыг улам дотносуулдаг шидтэй. Тухайлбал :
 Цаг агаар сайхан үед аль болох гадаа агаар салхинд өнгөрөөхийг бод. Дугуй унаж, бөмбөгөөр тогло, эсвэл зүгээр л хамтдаа алхахад хангалттай. Оройн хоолны дараа хамтдаа алхдаг болохыг заншил болго
 Бага зайнаас эхлэн цааш нь аажмаар алхах зайгаа ихэсгэх аргаар явбал илүү үр дүнтэй. Хэдэн сарын дараа энэ өдөр бүрийн алхалт гүйлт болох магадлалтай.
 Хүүхэд сургуульдаа алхах, дугуйгаар явахыг дэмж
 Хөөцөлдөж, нуугдаж тогло.
 Ролликээр гулгах, цагираг эргүүлэх зэрэг төрөл бүрийн хөдөлгөөнт тоглоом санаачил
 Боулинг тоглох, ууланд авирах, ширээний теннис, ёг гэх мэт спортоор гэр бүлээрээ тогтмол хичээллэх
 Найз гэр бүлүүд болон ах дүүсээрээ хамтран амралтын өдрүүдээр хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, одон бөмбөгийн тэмцээн хоорондоо зохиох
 Хүүхдийн ангийнхан, найзууд ямар спортоор хичээллэж байгааг мэдэн хүүхдээ хамруулах, дэмжих

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх