МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар хүнд зодуулж, гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ

2015 оны 01-р сарын 26 өдөр, 09 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар үг хэлснийхээ төлөө эрүү үүсгэн шалгуулж байгаа. Гэтэл өчигдөр шөнө М.Наранбаатар хүнд зодуулж, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Чухам хаана, ямар учир шалтгааны улмаас зодуулсан нь одоогоор тодохойгүй, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байгаа гэнэ. Харин энэ талаар түүний дүү М.Наранцогт өөрийн нүүр хуудаснаа “Янз бүрийн захиалга их болчихсон, ямар аюултай юм бэ. Гудамжинд нэг нөхөр ирээд л хүний хөмсгийг зад цохиж байдаг, ард урдгүй харж явахгүй бол халдлаганд өртөж, яаж ч хохирч мэдэх юм биш үү?” гэж бичсэн байна.

naraa

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх