Японы зэс боловсруулах үйлдвэртэй танилцав

2016 оны 03-р сарын 14 өдөр, 14 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Япон улсад ажлын айлчлал хийж буй УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Япон улсын зэс боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд, худалдааны компаниудын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсад баригдах зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн  төслийн талаар санал солилцжээ.   Уулзалтын үеэр Монгол Улсад зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн нэгжийн захирил Х.Бадамсүрэн зэс хайлуулах үйлдвэрийн төслийн талаар танилцуулав. Мөн Японы “Мицүбиши материал техно”  компанийн ашигт малтмал, байгаль орчин, эрчим хүчний газрын орлогч дарга Т.Ямакава,  Монгол Улсын зэс үйлдвэрлэлийн судалгааны тайлангийн талаар илтгэл тавьсан байна. Уулзалтад “Япон-Монголын эдийн засгийн хороо”-ны дарга  “Иточү” корпорацийн ерөнхий зөвлөх  Ё.Кобаяши, Японы уул уурхайн нийгэмлэгийн  орлогч дарга Х.Камоо болон “Сумитомо” корпораци, “Мицуй”, “Мицүбиши” корпораци, “Марубени”, “Сожицү”  корпораци, “Жей Экс Неппон майнинг металл”  корпораци  болон бусад компанийн төлөөлөл оролцжээ. Мөн айлчлалын багийнхан Японы зэс хайлуулах хэд, хэдэн үйлдвэрийн  үйл ажиллагаатай газар дээр нь очиж, тоног төхөөрөмж болон технологийн  байдалтай танилцсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх