Хятад ирэх гурван жилд нүүрс олборлолтын зөвшөөрөл олгохгүй

2016 оны 03-р сарын 15 өдөр, 11 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Хятад 2030 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах зорилт тавьсан нь нүүрсний салбарт томоохон өөрчлөлт авч ирж байна. Улмаар Хятадын засгийн газар нүүрсний импорт, үйлдвэрлэлээ багасгаж, төрийн өмчийн компаниудад бүтцийн өөрчлөлт хийж эхэлжээ. Бээжингийн эрх баригчид ирэх гурван жилд шинээр нүүрс олборлолтын зөвшөөрөл олгохгүй гэдгийг мэдэгдсэн юм. Хятадад өдгөө 11 мянга орчим уурхай ажилладаг бөгөөд өнгөрсөн 2015 онд 3.7 тэрбум тонн нүүрс олборлосон байна. Өнгөрсөн онд 70 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай 1000 орчим уурхайг хаасан бөгөөд энэ онд  ч ойролцоо тооны уурхайг хаахаар төлөвлөжээ. Хятадад нийт  5600 гаруй уурхайг хаах гэнэ. Хятадын хамгийн том уул уурхайн “Shenhua” групп өнгөрсөн нэгдүгээр сард гэрээний үнээ тонн тутамд нь 13-20 юань /1.97-3.04 ам.доллар орчим/ бууруулахад хүрсэн аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх