Дэд бүтэцгүй учраас Япон улс Монголоос нүүрс импортолж чадахгүй байна

2016 оны 03-р сарын 17 өдөр, 15 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болон уул уурхай тэр дундаа нүүрсний олборлолт, боловсруулалт, экспортыг сайжруулах зорилго бүхий “Нүүрсний цэвэр технологи” буюу “Clean coal technology” семинар өнөөдөр болов. Монгол, Японы хамтран зохион байгуулж буй уг семинарт хоёр орны уул уурхай, нүүрсний салбарын бодлого боловсруулах байгууллагын удирдлагууд оролцов. Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд 10 дугаар байрт жагсдаг. Нүүрснийг гүн боловсруулах технологи нь Монгол орны ирээдүй, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Манай орны нүүрсний ордууд гүний бус, 100 хувь ил уурхайн аргаар зардал багатай олборлодог. Япон Улс жилд 200 сая тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд Австрали, Индонези улсаас импортолдог байна. Тус улсын дийлэнх цахилгаан станци нүүрсээр ажилладаг бөгөөд 2030 он гэхэд уг хэрэглээгээ 25 хувь болгон бууруулах зорилт тавьжээ. Уг зорилтоо биелүүлэхийн тулд нүүрсийг хямд үнээр, тогтвортой нийлүүлэх оронтой хамтран ажиллах сонирхолтой байгааг Японы Эдийн засаг үйлдвэрийн яамны Эрдэс баялаг, эрчим хүчний агентлагийн Нүүрсний газрын дарга Какудо Такафүми илтгэлдээ дурьдав. Жилд 200 сая тонны хэрэглээтэй Япон улс Монголоос нүүрс импортлох хүсэлтэй байдаг хэдий ч дэд бүтэц хөгжөөгүйн улмаас нүүрсээ экспортолж чадахгүй байгаа юм. Энэ бүх асуудлаа шийдвэрлэж чадвал нүүрсний экспортоороо дэлхийд БНХАУ-ын дараа орох Япон Улсын томоохон зах зээлд өрсөлдөх боломжтойг семинарт оролцогчид онцлов.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх