Гурван орны аялал жуулчлалын сайд нарын уулзалт БНХАУ-д болно

2016 оны 03-р сарын 29 өдөр, 09 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын 5 хот, газар орныг хамарсан “Цайны зам” төслийн зөвлөлгөөн Улаанбаатар хотод боллоо. Ази-Европыг холбосон худалдааны төв зам болж байсан уламжлалыг сэргээн орчин цагийн аяллын чиглэл болгож олон улсад өрсөлдөх зорилготой уг төсөлд Улаанбаатар хот 2014 оноос нэгдсэн юм. “Цайны зам”-ын зөвлөгөөн жилд нэг удаа гурван улсад ээлжлэн явагддаг бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотод зохиогддог аялал жуулчлалын томоохон арга хэмжээнүүд нь Монгол дахь “Цайны зам” төслийн гол бүтээгдэхүүн болохыг санал нэгтэй зөвшөөрч тэдгээрийг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран идэвхтэй сурталчлахаар тохиролцсон байна. Мөн Улаанбаатар хот нь бүс нутгийн дэд бүтцийн зангилаа, олон улсад маркетинг сурталчилгаа явуулах гол гарц гэдэгт санал нэгдэж, дөрөвдөгч оронд хүргэх “Цайны зам” төслийн сурталчилгааг Монгол Улсын нийслэлийн Аялал жуулчлалын газарт төвлөрүүлэн явуулж байхаар тогтож жил бүр Улаанбаатар хотод зохиогддог олон улсын аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэн болон аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” тэмцээнд оролцож байхаар шийдвэрлэжээ. Түүнчлэн энэ оны 7 дугаар сард гурван орны аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг БНХАУ-д зохион байгуулахаар болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх