Болгар-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Софид болно

2016 оны 04-р сарын 06 өдөр, 11 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Болгар-Монголын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын зургадугаар хуралдаан Болгарын нийслэл Софи хотод болно. Болгарын Сайд нарын зөвлөл төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталж, хуралдааны бэлтгэл ажлын явцын талаар танилцуулсан гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Хуралдааны үеэр худалдаа, хөдөө аж ахуй, аялал, жуулчлал, тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологи болон бусад салбар дахь  хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.Монгол нь байгалийн нөөц баялаг ихтэй орнуудын нэг бөгөөд тус улсын эдийн засаг өсөлт нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байсан юм. Монголын хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл харьцангуй илүү сайн хөгжсөн бол Болгарын хувьд олон нэр төрлийн бүтээгдэхүүн, тухайлбал, эм, лаазалсан хоол, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, дарс, тамхи зэргийг Монголын зах зээлд нийлүүлэх боломжтой аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх