“Адуунчулуун” компани нэгж хувьцаандаа 100 төгрөг олгоно

2016 оны 04-р сарын 11 өдөр, 12 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Адуунчулуун” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэгж хувьцаандаа 100 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн талаар өнөөдөр Монголын хөрөнгийн биржээс мэдээлжээ. Одоогоор хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг гаргаж байгаа бөгөөд ногдол ашгийг энэ оны 2 дугаар улиралд багтаан олгох гэнэ. Өнөөгийн байдлаар тус уурхай 160 гаруй ажиллагсадтай бөгөөд олборлосон нүүрсээ хэрэглэгчдэд тонныг нь 8000 төгрөг, Дорнод бүсийн эрчим хүчний системд 8584 төгрөгөөр борлуулдаг аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх