“Атар-Өргөө” компани нэгж хувьцаандаа 300 төгрөг олгоно

2016 оны 04-р сарын 14 өдөр, 09 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Атар-Өргөө” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэгж хувьцаандаа 300 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. Одоогоор хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг гаргаж байгаа бөгөөд ногдол ашгийг энэ оны 5 дугаар сарын 31 гэхэд олгож дуусах аж. “Атар-Өргөө” хувьцаат компани анх 1941 онд “Талх нарийн боовны нэгдсэн үйлдвэр” нэртэй байгуулагдаж байсан бөгөөд 1997 онд нээлттэй дуудлага худалдаагаар Төрийн өмчийн 40 хувийг “Бэрэн” компани  худалдан авснаар бүрэн хувьчлагджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх