Монгол Улс Иранаас нефть импортолно

2016 оны 04-р сарын 18 өдөр, 13 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

БНХАУ-аар дамжуулан Монголд нефть нийлүүлэх тухай хэлэлцээрийг дахин сэргээсэн тухай Ираны үндэсний нефтийн компанийн албаны хүн мэдэгджээ. Ираны үндэсний нефтийн компанийн Гадаад харилцаа эрхэлсэн гүйцэтгэх захирал Сейед Мохсен Гамсари түүхий нефть экспортлох талаарх Иран болон Монголын хэлэлцээний явцын талаар дурдахдаа “Монгол нь Ираны нефтийн экспортийн шинэ зах зээл болж байна” гэж мэдэгдсэн байна. Монголын Гадаад хэргийн сайд Иранд айлчлах үеэрээ, тус улсаас түүхий нефть худалдан авах санал дэвшүүлсэн бөгөөд үүнд ямар нэгэн саад тотгор байхгүй гэж Иран үздэг. Монгол нь далайд гарцгүй Зүүн Азийн улс бөгөөд нефтийг далайгаар тээвэрлэх боломжгүй улс болохыг Гамсари дурдаад Ираны нефтийг БНХАУ-аар дамжуулан Монгол руу экспортлох боломжтой гэж үзэж байна. БНХАУ-аар дамжуулан нефтийг экспортлох асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн тулд Монголын талтай хэлэлцээ хийж байгаа гэдгийг тэрбээр мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх