Яруу найрагч, хурандаа Л. Төмөрбат таалал төгсчээ

2016 оны 04-р сарын 30 өдөр, 13 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Гүйгүүл адуу”, “Эр хүн гэдэг чинь эмзэгхэн юмуу даа”, “Илбэе”, “Манай адуу”, “Хайраар чамайгаа чимэлгүй л яахав дээ” гээд олон арван сайхан дууны эзэн, яруу найрагч, армийн хурандаа Лувсанбалдангийн Төмөрбат хүнд өвчний улмаас таалал төгсчээ.

Элэгний хүнд өвчнөөр шаналан буй эрхэм зохиолч, яруу найрагч Л.Төмөрбат агсанд сэтгэлийн дэм, итгэл өгөх зорилгоор хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн, МУСТА дуучин А.Мөнхбат, А.Хосбаяр, Л.Нарантуяа, Б.Буянжаргал, Ж.Сүрэнлхам болон бусад уран бүтээлчид хамтран “Дуунд уярах хорвоо” хүндэтгэлийн уран бүтээлийн цэнгүүнийг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж байсан юм.

Ум сайн амгалан болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх