Үнэт цаасны хувьцааны ногдол ашгийн 2.2 тэрбум төгрөгөө иргэд аваагүй байна

2016 оны 05-р сарын 02 өдөр, 09 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 780 орчим мянган иргэн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад хувьцааны данстай байдгаас ердөө 10 мянга хүрэхгүй нь үнэт цаасны арилжаанд идэвхитэй оролцож хувьцааны үр ашиг, өгөөжийг хүртдэг бол үлдсэн хэсэг нь хувьцааны арилжаанд төдийлөн оролцдоггүй ба ХОЭБ-ээр хувьцаа авсан иргэдийн дийлэнх нь өөрсдийн хувьцаатай эсэхээ ч мэддэггүй,  үнэт цаасны хадгаламжийн байгууллага /“ҮЦТТТХТ” ХХК/ дахь дансанд байгаа мөнгөө ч авдаггүйгээр барахгүй тухайн компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн хуралд суудаггүй хувьцаа эзэмшигчид байдаг. “ҮЦТТТХТ” ХХК-д хадгалагдаж буй хувьцаа эзэмшигчдийн нийт ногдол ашиг, ногдол хувийн хэмжээ 2.2 тэрбум орчим төгрөг байна. Өөрөөр хэлбэл дээрх ногдол ашиг, ногдол хувийн мөнгийг дансаа нээлгээгүй эсхүл хувьцаатай эсэхээ мэддэггүй хувьцаа эзэмшигч нар аваагүй байх тул өөрсдийн дансаа харилцагч брокер, дилерийн компаниараа дамжуулан шалгах хэрэгтэй. Мөн Үнэт цаасны хадгаламжийн байгууллагын www.schcd.mn цахим хаягаар орж данстай эсэх талаарх мэдээллээ авах боломжтой.Брокер  дилерийн компанийн мэдээллийг www.frc.mn болон www.mse.mn цахим хуудаснаас авах боломжтой. Засгийн газрын тогтоолын дагуу “ҮЦТТТХТ” ХХК-ийн бүтцэд тодорхой өөрчлөлт орохоор шийдвэрлэгдсэн. Энэ бүтцийн өөрчлөлтөөр тус компанийн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэгжтэй хамт дээрх иргэдийн хувьцааны хадгаламж хадгалагдаад явах аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх