Чөлөөтийн бүсгүйчүүд Италийн зүг хүлгийн жолоо заллаа

2016 оны 05-р сарын 27 өдөр, 11 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг тамирчид Итали Улсын Сасари хотод болох олон улсын “Memorial Matteo Pellicone” тэмцээнд оролцохоор хүлгийн жолоо заллаа.

Маргааш эхлэх тус тэмцээнд зодоглох бөхчүүдийг танилцуулъя.

58кг-д

  • Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд-“Алдар” спорт хороо
  • Олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа-“Хилчин” спорт хороо, МҮИС
  • П.Орхон – “Алдар” спорт хороо, ШУТИС
  • Б.Шоовдор –ҮБТДС

63кг-д

  • Гавьяат тамирчин С.Батцэцэг – “Хилчин” спорт хороо

69кг-д

  • Гавьяат тамирчин О.Насанбурмаа –“Хүч” спорт хороо
  • Олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг – “Хилчин” спорт хороо.

Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч М.Саранцацралт нар томилогджээ.

Дээрх тэмцээний дараа манай бөхчүүд зургаадугаар сарын 17-19-нд Польш Улсын Спала хотод болох ХХ удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд оролцоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх