10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам” боллоо

2016 оны 07-р сарын 11 өдөр, 13 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 10 дахь жилдээ “Дээлтэй Монгол наадам”-ыг Чингисийн талбайд амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн дүүргүүдийн үндэсний хувцастай парадын шилдэгээр Сонгинохайрхан дүүрэг шалгарч 5 сая төгрөг, Шилдэг Монгол дээлтэй хосоор иргэн А.Хишигбаярын гэр бүл шалгарч, 500 мянган төгрөг, МАЖХ-ноос Япон улсад аялах 50 хувийн хөнгөлөлийн эрхийн бичиг, Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогчоор Сингапур улсын иргэн шалгарч 100 мянган төгрөг, “Актив эдвенчур” компанийн жуулчны баазад амрах эрхийн   бичгээр шагнууллаа.
Энэ жилийн “Дээлтэй Монгол наадам”-ын ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажилласан бөгөөд дотоодын загварын шинэ брэндүүд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекцуудын нэгдсэн загварын шоуг оруулснаараа онцлог байлаа.

deel07 deel08 deel09

deel01 deel03 deel04 deel05 deel06

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх