АСЕМ-ын төлөөлөгчид Монголын Үндэсний музейд зочиллоо

2016 оны 07-р сарын 18 өдөр, 13 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх уулзалтыг Монгол улс амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Уг уулзалтанд 51 орны дээд түвний төлөөлөгчид, ОУБ-ын 2 тэргүүн, 11 орны төрийн тэргүүн, 23 орны ерөнхий сайд болон 17 орны гадаад хэргийн сайд нар бусад зочид төлөөлөгчид оролцлоо.

Монголын түүх соёл, зан заншилтай  танилцахаар Монголын Үндэсний музейд  Бүгд Найрамдах Латви улсын ерөнхийлөгч Андрис Берзиньш, Бүгд Найрамдах Мальт улсын ерөнхий сайд Жосеф Мускат, Гадаад хэргийн сайд Жорж Велла,  Бүгд Найрамдах Вьетнам Улсын ерөнхий сайдын гэргий, Бүгд Найрамдах Португал  улсын гадаад хэргийн сайд Аугусто Сантос Силва, Бүгд Найрамдах Пакистан улсын гадаад хэргийн сайд Сартаз Азиз, БНХАУ-ын “Торгоны зам”  ОУ-ын худалдааны танхимын ерөнхий нарийн бичгийн дарга, Бүгд Найрамдах Солонгос улсын Соёл, Спорт, Аялал жуулчлалын дэд сайд болон   “LG”  группын ерөнхийлөгч,  Солонгосын “Хьюндей Элеватор”  группын ерөнхийлөгч  зэрэг 15 орны, 90 гаруй албаны зочид төлөөлөгчид зочиллоо. Зарим төлөөлөгчид Монголын Үндэсний музейн  “”Хүндэтгэлийн дэвтэр”-т  музейд зочилсондоо сэтгэл хангалуун баяртай байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурлаа. Тэдгээр зочдын нэг  Бүгд Найрамдах Португал  улсын гадаад хэргийн сайд Аугусто Сантос Силва: “Монголын Үндэсний Музейд анх удаа зочилж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Португал улсаас ирсэн төлөөлөгчдийн өмнөөс Та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлж байна” хэмээн  сэтгэгдлээ үлдээсэн байна.

Баярын өдрүүдэд Монголын Үндэсний музей өдөр бүр ажиллаж, үзэгч олонд болон зочид төлөөлөгчдөд үйлчиллээ. Монголын Үндэсний музейд зочилсон төлөөлөгчдөд талархал илэрхийлье.

IMG_4468

zurag1

zurag2

zurag3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх