Төрсний дараахь хэцүүхэн асуудлууд

2016 оны 07-р сарын 28 өдөр, 17 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Төрсний дараа бараг л ихэнх хүүхнүүдэд хэлэхэд хэцүүхэн “нууцлаг асуудлууд” тулгарч тэртээ тэргүй хүндхэн байгаа үеийг бүр нэмж хүндрүүлдэг. Үүнийг анхаарал тавилгүй орхичих аваас уг асуудал бүр ч хүндэрч болзошгүй. Яг ямар зовиур вэ гэвэл
-шээх үед зовиурлах,
-өтгөн хатах
-цагаан мах гарах эдгээр болно.

Ялангуяа хярзанд болон үтрээнд оёдол тавиулсан тохиолдолд шээхэд хэцүү зовиуртай болдог. Энэ зовиурыг багасгах нэг арга нь шүршүүрт орж байх үедээ шээх, харин ваннд орохыг энэ үед хориглодог.
Эхний 4-5 хоногт шээмээр санагдахгүй байсан ч 4-5 цаг болоод шээж байх нь зөв. Учир нь хэвлийн хэсгийн хэмжээ өөрчлөгдснөөс шээс хүрч байгаа нь мэдэгддэггүй. Ийм үед крантны ус гоожуулахад ус шоржигонох чимээ шээс хүрэхэд дэм болно. Бие махбодь илүүдэл уснаас түргэн салах нь умай агшиж хэвийн хэмжээтэй болоход нь тустай.
Өтгөнөө хатаахгүйн тулд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих хоол хүнс хэрэглэнэ. Эслэг ихтэй чангаанз, бүдүүн гурилын талх, самар, чанарлаг бүдүүн гоймон, хар чавга, лууван, хивэг энэ бүхэн тус болно. Мөн дасгал хөдөлгөөн хийх, шингэн зүйл сайн уух.
Ганц нэг удаа бургуй тавьж болох ч байнга хэрэглэж үл болно. Өтгөн шингэлэх аливаа эмийг хөхүүл үед зөвхөн эмчийн заалтаар ууна.
Жирэмсэн үед болон төрсний дараа цагаан мах эргэх нь элбэг. Үрэвсэлтэй үед нь хүйтэн жин тэрүүхэнд нь тавьж болно. Өтгөнөө гадагшлуулах, бүдүүн гэдсээ цэвэрлэхэд Глицеринтэй лаа /Глицеринтэй мини бургуй/ тус болно. Ариун цэврийн өрөөг хэрэглэсний дараа доод хэсгээ угаагаад чацарганы эсвэл оливын тос шингээсэн хөвөн тавьж болно. Хүнсэндээ аль болох ногоо жимс сайн хэрэглэж, өтгөнөө зөөлөн байлгаарай.
Цагаан мах эргэсэн тухайд лаа хэрэглэх гэж байгаа бол эмчийн зөвлөгөө заавал авна. Учир нь хүчтэй үйлчлэгч бодис хөхний сүүнд дамжин орно.
Мөн төрсний дараа тулгардаг сэтгэлзүйн асуудал бол гадаад үзэмжиндээ гутрах, төрсний дараахь сэтгэл уналт /гутрал/. Гэвч эдгээр нь ихэндээ аажимдаа алга болдог.
Гадаад үзэмжийн тухайд тусгай дасгал хөдөлгөөнийг хийж бие махбодио хэвийн байдалд оруулж болох бөгөөд төрсний дараахь сэтгэл гутралын хувьд бие дэхь дааврын үйл ажиллагаа хэвийн болоод тэнцвэржээд ирэхийн цагт аажимдаа зүгээр болдог.
Мэдээллийг бэлдсэн: Хүрмэн эмийн сан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх