Үерт хурсан 8480 кг лаг шавар, хогийг цэвэрлэжээ

2016 оны 07-р сарын 29 өдөр, 16 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Улаанбаатар хотод өчигдөр буюу энэ сарын 28-ны 19 цагийн орчимд дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орсон. Хүчтэй бороо орсны улмаас нийслэлийн ихэнх газрууд үерт автсан байна.  Үерын улмаас зарим газруудад хог болон лаг шавар ихээр цугларчээ. Тухайлбал,Багануурын төлөөлөгчийн газраас зүүн тийш Намъяанжугийн гудамж хүртэлх 6300кв.м талбайд хурсан лаг шаврыг цэвэрлэх ажлыг “Нийтлэг үйлчилгээний газар 2” зохион байгуулсан аж. Тус цэвэрлэгээгээр нийт 24 ажилчин 8480 кг лаг шавар , хогийг ачиж тэээвэрлэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх