Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойн хүрээнд Зэвсэгт хүчний 2017 оны Цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн Их жанжин Сүхбаатарын нэрэмжит ҮБХИС-ийн Биеийн тамир, спорт сургалтын төвд эхэллээ. Тэмцээний нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын Орлогч дарга, Бригадын генерал Ж.Бадамбазар, ҮБХИС-ийн захирал, Хошууч генерал Я.Чойжамц, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга хурандаа Н.Гантулга, Биеийн тамир, спортын тасгийн дарга хурандаа Д.Цог-Эрдэнэ, Жанжин Д.Сүхбаатарын зээ охин хатагтай Т.Сүхжаргалмаа “Армийн генерал асан Батын Дорж” сангийн тэргүүн, зээ охин н.Энхмаа болон бусад албаны хүмүүс оролцож, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.
“Цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг бөгөөд энэ талаар Биеийн тамир, спортын тасгийн дарга хурандаа Д.Цог-Эрдэнэ “Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн хувьд Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цөөн байгууллагуудын нэг гэдэг утгаараа энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Д.Сүхбаатар жанжны хувьд цэрэгжлийн гимнастикт онц сайн хүн байсан учраас манай зэвсэгт хүчний алба хаагчдын хувьд бахархал болж явдаг.
Тиймээс ч энэ хүний нэрэмжит “Цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулсаар багагүй хугацааг үдсэн байна. Энэ жилийн хувьд 32 байгууллагын 190 гаруй тамирчид өргөн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаагаараа онцлог боллоо” хэмээсэн юм. Зэвсэгт хүчний 2017 оны “Цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах” тэмцээнээс нийт 25 медальтан төрж, “Зэвсэгт хүчний аварга” хэмээх алдрыг хүртэх юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
