Сүхбаатар аймагт улс төрийн уур амьсгал ширүүхэн өрнөж байна. Аймгийн иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж ардчиллыг сонгожээ. Гэтэл МАН-ын гишүүд иргэдийн сонголтыг уландаа гишгэж дураараа аашлах болжээ. Энэ тухай аймгийн намын дарга асан Ж.Батсуурь хэлэхдээ, Манай аймагт үүссэн нөхцөл байдалтай танилцахаар ирсэн намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН бүлгийн дэд дарга Ж. Батзандан нарт баярлалаа. Сүхбаатар аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй үүнээс 17 АН-аас сонгогдож, 16 МАН-аас сонгогдсон. Бид өнөөдрийг хүртэл Засаг даргаа батламжуулж чадахгүй дээрээс нь хуралдаа сууж чадахгүй өнөөдрийг хүрлээ. МАН төлөөлөгчид 16 хүн хууль зөрчиж хуралдаж ажлаа явуулж байна. Нэг үгээр хэлбэл, эдгээр нөхдүүд хууль бус үйлдэл хийж байна. Улс төрд ийм хүчирхийлэл байж болохгүй. Бид сөрөг хүчин болж гишүүдийнхээ өмнө нээлттэй, шинэчлэгдсэн нам болохын төлөө сүүлийн есөн сарын хугацаанд бүхий л чадлаараа ажиллаж байж өнөөдрийн амжилтад хүрсэн. Би өнөөдөр шинэчлэлийн үйл хэргийг үргэлжүүлэхийн төлөө, залуу хүчирхэг ирээдүйн намын лидер болох М.Идэрбатдаа намын даргын ажлыг хүлээлгэж өглөө” гэсэн юм.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон УИХ дах АН-ын бүлгийн Ж.Батзандан нар ҮБХ, аймаг,сум, дүүргийн намын хорооны дарга нарт баяр хүргэж “Батламж” гардуулсан юм. Мөн намынхаа шинэчлэлийн төлөө дотоод сонгуульд гар бие оролцож идэвхи зүтгэлтэй ажилласан гишүүдээ Ардчилсан намын дээд шагнал Эрх чөлөөний одон, Лиш одон, Ардчилсан намын ахмад зүтгэлтэн одонгоор шагнаж урамшуулсан юм. Энэ үеэр Сүхбаатар аймгийн АН-ын гишүүн Б. Гантулгатай цөөн хэдэн хором ярилцлаа.

Б.Гантулга: Сүхбаатар аймагт коммунист дарангуйлал тогтлоо
-Суулт зарлаж эхлээд хэд хонож байна вэ?
– Суулт зарлаж эхлээд 14 хонож байна. Анх бид долуулаа эхэлсэн одоо нэг нь гадуур ажлаа амжуулаад зургаа нь суултаа үргэлжлүүлж байна. Бидний хувьд бол ямар нэгэн албан тушаалын төлөө биш ард түмнийхээ сонголтыг хүндэтгэхийг шаардаж тэмцэж байна. Өнөөдрийн аймгийн Засаг дарга нь манай намын хүнд ялагдчихаад түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь маш бүдүүлэг хэрэг. Шүүхээр биднийг гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон. Сонгуулиас хойш 57 удаа шүүх хурал боллоо. Шүүх хуралд орж буй хүмүүс нь фээсбүүк дээр лайк дарсныхаа төлөө гэмтэй буруутай хүн шиг байнга шүүхэд дуудагдаж байна. Нэг үгээр хэлэхэд Сүхбааатар аймагт коммунист дарангуйлал тогтож байна гэж ойлгож болохоор байна.
– Шударга үнэний төлөө тэмцэж буй та бүхэнд баярлалаа. Зорилго нь биелэх цаг ойртож байгаа болов уу. Хэдийгээр хоёр өөр нам ч гэлээ нэг нутгийн хүмүүс шүү дээ?
– Бидний зорилго биелэхэд ойрхон байгаа гэдэгт итгэж байна. Шударга үнэн хэзээд ялдаг шүү дээ. Угаас энэ жалга довны намчирхах үзэл Ардчилсан нийгэм рүү шилжихээс өмнө байсан. Гэтэл өнөөдөр ийм цаг үед, тодруулбал МАН засгийн эрх барих үед ахиад дэлгэрээд гараад ирнэ гэж огт бодсонгүй. Бид энэ тэмцлээ хийхдээ ард иргэдийг турхираагүй, тайван замаар хийж байгаа. Өнөөдөр төрийн 80 гаруй албан хаагчыг халсан. Хамгийн туршлагтай олон жил ажилласан хүмүүсийг халж оронд нь гудамжнаас хүн авчраад Тамгийн газрын дарга болгож байна. Бид ийм л шударга бус зүйлийн төлөө тэмцэж байгаа юм.
– Та бүхний суултад хөндлөнгөөс саад учруулах гэж оролддог гэсэн?
– Бид шударга ёсыг л шаардаж байгаа. Төрийн дуулал хонхны дуугаа сонсоод сууж байхад бидний тогийг тасалдаг. Зурагт хуудсуудыг урдаг хэдэн хүн бий. Удирдлагуудын явуулга л даа. Элдэв шийдвэр гаргаж хөөнө. Мөн бидэнд тусалж байгаа хүмүүст дарамт шахалдаг үзүүлдэг. Бидний тавьж байгаа гол шаардлага бол Дарьганга сумын 1900 сонгогчдын эрх ашгийн хүндэтгэж ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан хүний эрхийг баталгаажуулаад өгөөч гэж л хүсч байгаа юм. Гэтэл МАН –ын нөхдүүд маань хоног өдөр алдаж, аргацаах гэж увайгүйтэж байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Батзандан гэж гадаадад сурсан нэртэй ганбаагийн өрөөсөн дугуй шүү дээ. Юу мэддэг юм бэ? Хоосон толгой холион бантан, сугны үс, суудлын бөөс
Комунизм гэдэг чинь онол, комунист гэдэг нь онолыг хэрэгжүүлэгчийг хэлдэг. Дарангуйлал тогтох нь нэг хүнийг тахих шүтэх үйл явцад бий болдог. Харин олонхоор шийдэх болсон энэ тогтолцоонд дарангуйлал байдаггүй юм шүү дээ. 1 саналын зөрөөтэй хариулт гарах магдлал буй. А намынхаан битгий маягла. битгий олон түмнээ хагралдуул. Та нарын ихэнх нь эрлийз хурлийзууд шүү дээ.
МАН namin luivarchid tegnee tsusandaa luivarchid shudee heze ch zasarhgue dornodin 4-r bagiin dargat ylsan ardchilsan namin huniig luivar hj garsan geed odoo boltol ajig ni hiilgehgu bna gene le ydaj songson ard tumnee hunleesei de yalj yalagdaj chadahgu ulaanuuddaa