Монгол улсад эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал юм. Өнөөдөр эрт амлуулалт 70% байгаа бол нийт нялхсын дөнгөж 50% эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байна. Цаашлаад 2 хүртэлх насны хүүхдийн дөнгөж 46% нь эхийн сүүгээр хооллож байна.
Гэтэл эхийн сүү нь хүүхдийн эрүүл амьдралын гараа болдог. Эхийн сүү хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, эндэгдлээс хүртэл хамгаалах анхны дархлаажуулалт болдог. Эхийн сүүнд шүүрлийн иммуноглобулин, цагаан эс, шар сүүний уураг, олигосахаридууд гэх мэт нялхсыг нян, вирусын халдвараас хамгаалах маш олон хүчин зүйлүүд байдаг. Мөн эх хүүхдийн аль алиных нь эрүүл мэнд, хоол тэжээлийн байдал болон сэтгэл санааг дэмжихэд чухал ач тустай юм.
Эхийн сүү нь дэлхий дахинд бага насны хүүхдийн хатгалгаа, суулгалтаас шалтгаалах эндэгдлээс урьдчилан сэргийлдэг. Түүнчлэн хорт хавдар, чихрийн шижин өвчнөөс шалтгаалах эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлж чаддаг. Судалгаанаас үзэхэд хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор жил бүр хөхний хавдраас шалтгаалсан 20,000 нас баралтаас сэргийлж, 823,000 хүүхдийн эндэгдлээс сэргийлэхээс гадна Дэлхийн эдийн засгийг 302 тэрбум ам.доллараар хэмнэх тооцоо гарсан байна.
Жил бүрийн 8 дугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил “Эрүүл эх дэлхийн төлөө эхийн сүүгээр хооллолтыг дэмжицгээе” уриан дор зохион байгуулагдаж байна.
Иймээс “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран эрүүл эх, хүүхдийн төлөө эхийн сүүгээр хооллолтыг дэмжихийг уриалж байгаа юм.
.jpg)




Эрүүл эх дэлхийн төлөө эхийн сүүгээр хооллолтыг дэмжицгээе
2020 оны 08-р сарын 05 өдөр, 08 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
