Монгол Улсын Засгийн газраас зудын эрсдэлийг үнэлэх шуурхай бүлгийн дүгнэлтийг үндэслэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын бүх сум болон отроор явж буй 45 мянга гаруй малчин өрхөд тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн хуралдаанаар 213 дугаар тогтоолыг баталж, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхөд 300,000 төгрөгийн үнэ бүхий хүчит тэжээлийн дэмжлэг олгох ажил амжилттай хэрэгжиж байна.
Энэхүү тусламжийг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.долларын эх үүсвэрээр зохион байгуулж байна.
Тусламжийн үйл ажиллагаанд Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сум, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум болон отроор явж байгаа нийт 45 мянга гаруй малчин өрх хамрагдсан бөгөөд хүчит тэжээл хүргэх ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна.
Тодруулбал 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тэжээл тээвэрлэлт Говь-Алтай, Өмнөговь аймагт 100 хувь, Дундговь аймагт 96 хувь, Баянхонгор аймагт 86 хувь, Өвөрхангай аймагт 80 хувь, нийт тэжээл хүргэлт 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэжээлийн үйлдвэрүүд 03 дугаар сарын 20-ны өдөрт багтаан үлдэгдэл тэжээлийг үйлдвэрлэж бэлэн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хүчит тэжээлийг үйлдвэрээс аймгийн төв хүртэл тээвэрлэх ажлыг УОК-оос 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”, Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн Болзошгүй онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх заавар болон бусад мэргэжлийн байгууллагын түр журам, зааварт үндэслэн зохион байгуулж байгаа билээ.
Малчин өрхүүдэд тэжээлийн тусламжийг хүргүүлэх, хуваарилалтын ажилд хяналт тавих зорилгоор мэдээллийн системийг хөгжүүлэн Android, IOS–д болон веб-д суурилсан программ хангамж бүхий “Тэжээл” аппликэйшнийг ашиглаж байна. Энэхүү апплэйкшнийг ашиглан үйлдвэрээс тэжээл ачигдаж аймгийн онцгой комисст, аймгийн онцгой комиссоос сумын онцгой комисст, сумын онцгой комиссоос малчинд хүргэсэн тухай бүртгэлийг тухай бүр бүртгэн баталгаажуулах ажил хийгдэж байна.
Дашрамд дурдахад Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дээр хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг 14 аймгийн 150 сум болон нийслэлд 2020-2025 оны хугацаанд хэрэгжүүлэх юм. Төслийн зорилго нь Мал сүргийн эрүүл мэнд, бүтээмж, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд оршиж байна.


Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
