Корона вирусын халдвараас хамгаалах, тархалтыг бууруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, дархлаажуулалтын ажлын хэсэг байгуулан, нийт ажилтнуудаа 3 удаагийн вакцинжуулалтад хамруулаад байна.
Хятад улсад үйлдвэрлэгдсэн Синофарм вакцины эхний тунд нийт ажилтны 100 хувь, хоёр дахь тунд 98 хувь нь хамрагдсан бол Файзер вакцины дархлаа сэргээх 3 дахь тунг 3919 ажилтан буюу 82.4 хувь нь хийлгэсэн байна. Ингэснээр дархлаа сэргээх нэмэлт тунгийн дараа 14 хоногоос хойшхи өдөр бүрийн тохиолдлын тоо эрс буурчээ. Тухайлбал, дунджаар өдөрт 27 халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ тоо өнөөдрийн байдлаар 1-4 болж буурсан байна. Энэ нь дархлаа сэргээх нэмэлт тунгийн үр нөлөө гэж тус үйлдвэрийн Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг ярилаа.
Тасралтгүй найдвартай үйл ажиллагаатай, улс орны нийгэм эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй үйлдвэрийн хувьд ажилтнуудынхаа аюулгүй байдал, халдвараас хамгаалах зэрэгт онцгой анхаарал хандуулж, цар тахлын эсрэг авах арга хэмжээний цогц хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд ажилтан бүр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж цар тахлыг хамтын хүчээр даван туулахаар хичээж буйг Шуурхай штаб онцоллоо.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
