НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Байгаль орчны засаглал” төслийн хүрээнд байгаль орчны мониторингын “Ногоон титэм” ХХК-ийн боловсруулсан “Туул голын сав дагуух түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газрыг нөхөн сэргээх аргачлал”-ыг танилцуулах, тус аргачлалын дагуу загвар нөхөн сэргээлтийн үзүүлэх сургуулилт 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уг сургалтанд Улаанбаатар хот, Төв аймгийн ойр орчимд түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүд, Элс, хайрга, дайрга үйлдвэрлэгч компаниудын холбоо, нийслэл, орон нутгийн байгаль орчин, мэргэжлийн хяналтын байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд хамрагдлаа.
Сургалтын зорилго нь Монгол улсад хэрэгжиж буй уул уурхайн нөхөн сэргээлтийн талаарх хууль, дүрэм журам болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны А-138 тушаалаар батласан “Уул уурхайн улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”, MNS 5917:2008, “Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, Техникийн ерөнхий шаардлага” стандартуудын хэрэгжилтийг сурталчлах, Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон ордуудад дээрх стандарт аргачлалыг хэрхэн ашиглах талаар онолын болон практик мэдлэгийг олгох юм. Сургалтаар мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд гарч буй нийтлэг алдаа дутагдалын талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас танилцуулга хийсэн бөгөөд тухайн аж ахуйн нэгжүүд нь ТЭЗҮ, Уулын ажлын төлөвлөгөөний дагуу ажилладагүй, мөн нөхөн сэргээлтийн зардлыг багаар төлөвлөх түүнчлэн маркшейдер болон байгаль орчны мэргэжлийн ажилтан байхгүй зэрэг зөрчлүүд түгээмэл байгаа талаар танилцууллаа. Мөн дүйцүүлэн хамгааллыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон тухайн жилийн Байгаль орчны мененжментийн төлөвлөгөөнд заавал тусгасны үндсэн дээр хийх шаардлагатай талаар онцлон дурдлаа.
Мөн сургалтад оролцогчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Очирням” ХХК-ийн эвдэгдсэн талбайд хийж гүйцэтгэсэн нөхөн сэргээлтийн талбайтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд нөхөн сэргээлтийн арга аргачлалын талаар санал солилцож, туршлага судаллаа.
Газрын хэвлийн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай

Газрын хэвлийн техникийн нөхөн сэргээлт хийж буй талбай
Нийслэлийн Байгаль орчны газар

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
