Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлал, судалгааны хэлтсээс энэ оны дөрөвдүгээр сараас зургаадугаар саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна.
Агаарын дундаж температур: IV, V, VI саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадас: IV сард баруун аймгуудын баруун хэсэг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, V сард зүүн аймгуудын нутгаар олоон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хаврын саруудад салхины хурд үе үе нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байх магадлал өндөр ба огцом дулааралтаас шалтгаалан хуурайшилт нэмэгдэж ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байх тул малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх зэрэг цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүдийг хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс авахыг зөвлөж байна.
Дөрөвдүгээр сард. Агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөлийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Говь-Алтай, Хэнтийн баруун, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Тавдугаар сард. Агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын нутаг, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорно хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Зургаадугаар сард. Агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Төв аймгийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
