Гар аргаар алт олборлодог хүмүүс буюу бидний нэрлэдгээр “Нинжа” гэх тодотголтой хүмүүс сүүлийн жилүүдэд золгүй байдлаар амиа алдах нь нэмэгдсээр байна.
Тухайлбал:Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Буданттээл гэх газарт гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн өнгөрсөн баасан гарагт амиа алдсан байна. Тодруулбал, Э, Т нарын ухаж байсан нүхнийх нь хажуугаар хиймэл нуурын ус нэвчин орсны улмаас цооног усаар дүүрч амиа алджээ.
Талийгаач Э 26 настай, Т 28 настай бөгөөд хоёул Орхон багийн харъяат байжээ. Одоо Архангай аймгийн Онцгой байдлын 10 гаруй алба хаагч цогцсыг гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаачид долоон метр гүн, таван метр өргөн нүх ухсан байсан гэнэ. Гэтэл гэнэт ухсан нүхний хананаас ус олгойдож, эхэлсэн гэнэ.
Цооногийн гүнд хад чулуу нурсан байж болзошгүй байгаа ба нуурын мөсийг хагалж, усыг шавхасны эцэст талийгаачдын цогцсыг гаргах боломжтой хэмээн Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.
С.Атарцэцэг

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
