Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2017 оны 2 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчилж байна.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтай хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар хэлэлцээ хийв. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров хэлэлцээг нээж хэлсэн үгэндээ “Эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь олон жилийн түүхэн хэлхээ холбоонд үндэслэгдсэн, бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар ойролцоо байр суурьтай байдгаараа онцлог, уламжлалт сайн хөршүүд болох монгол, оросын харилцааг бид үнэлдэг. Стратегийн түншлэлийн нөөц бололцоог дээд хэмжээгээр ашиглах тухай хоёр талын удирдагчдын хүсэл эрмэлзлэлийг 2009 оны Тунхаглалд бататган зааж өгсөн. Энэхүү Тунхаглалын үндсэн дээр улс төр, худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, олон улсын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх томоохон зорилтуудыг хамарсан Дунд хугацааны хөтөлбөрт 2016 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, янз бүрийн түвшний хэлхээ холбоог идэвхжүүлэхэд тус дөхөм болж байна” гэж цохон тэмдэглэв.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёр орны улс төрийн харилцаа стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу амжилттай сайн хөгжин, өндөр, дээд түвшинд болон парламент, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, салбарын яамдын хооронд ажил хэргийн айлчлал, яриа хэлэлцээ тогтмол явагдаж байгааг дурдан, цаашид харилцааг ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг эрс идэвхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлал чухал ач холбогдолтойг онцлов.
Сайд нар цаашид хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх, хил залгаа бүс нутгийн хоорондын худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг дурдав. Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн заалтуудыг ажил хэрэг болгох, Эдийн засгийн коридор байгуулах тухай Монгол, Орос, Хятад гурван талт хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг хамтран хэрэгжүүлэх нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэн, хоёр талын төрийн холбогдох байгууллагуудын хэмжээнд тодорхой арга хэмжээ авч ажиллахаар боллоо.
Мөн олон улсын харилцааны тулгамдсан асуудал, Ази, Номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, НҮБ, ШХАБ, ЕАЭЗХ зэрэг олон улсын бусад байгууллагын хүрээнд ойр хамтран ажиллаж, үйл ажиллагаа, байр сууриа уялдуулж байхаар тохиролцлоо.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
