Өнөөдөр ABS-2A75e хиймэл дагуулыг MONGOLSAT-1 нэрээр тамгалан тунхаглах нээлт Шангри-ла зочид буудалд боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ABS компанийн гүйцэтгэх захирал Том Чой болон харилцаа холбооны байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцлоо.
Энэ түүхэн үйл явдлын арга хэмжээг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 онд Мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарт хийхээр төлөвлөсөн ажлуудын эхлэл болгож ойрын болон дунд хугацаанд улсынхаа нийт хэрэгцээ шаардлагыг хангасан багтаамж, хүчин чадал бүхий МОНГОЛСАТ-1 хиймэл дагуултай боллоо. Энэ боломжийг бий болгон өгч байгаа олон улсын хиймэл дагуулын бизнес, зах зээлийн тэргүүлэгч ABS, Монголсат Нетворкс компанийн хамт олон, тухайн компанийн хөрөнгө оруулагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье. МОНГОЛСАТ-1 нь сансрын холбооны технологийн үйлчилгээ, үнэ тарифыг олон улсын жишгээс маш илүү хямд үнээр аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд хүргэх бололцоог олгож өглөө” гэлээ.

Мөн ABS компанийн гүйцэтгэх захирал Том Чой “ABS компани Монгол Улсын хиймэл дагуулын зах зээлийн динамик өсөлтөд туслан дэмжих, түүнчлэн тоон хуваагдлыг арилгах, шийдвэрлэх болон орон нутгийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн маш хямд хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэх нь бидний гол зорилго” гэв.
Ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуултай ашиглах болсон тухай батламжийг “ABS” компанийн захирал Том Чой Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардууллаа.

MONGOLSAT-1 нь хиймэл дагуул нь 2017 оны нэгдүгээр сарын 28-наас сансрын тойрог замд ороод байгаа бөгөөд өнөөдрөөс манай улс ашиглаж эхэлж байна. 12×27 МГц-ийн багтаамж бүхий хүчин чадалтай хиймэл дагуулыг ашиглан Монгол Улсын хэмжээнд олон сувгийн тоон телевизийн үйлчилгээ, харилцаа холбооны болон өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээг онцгой хямд үнээр авах, зарим тохиолдолд үнэгүй авах боломжийг бий болгож буй юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
