|
Өвлөөс хойш илт уруудаж 2350 төгрөгөөс доошлоод байсан ноён долларын ханш ойрын өдрүүдэд огцом өслөө. Өчигдөр гэхэд л долларын ханш 2883-2990 төгрөгт хүрээд байсан бол өнөөдрөөс 2400-ын босго даваад байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарснаас хойш Монголын бондын үнэлгээ Хонконгийн хөрөнгийн бирж дээр 1.03 центээр буурч 109.7 ам.доллар болсныг “Блүүмберг” мэдээлсэн. Монголд хамааралтай компаниудын ч хувьцааны ханш уруудаж эхэлснийг хэвлэлүүд онцолж байсан юм. Гадаад зах зээлд ийм доргилт үүсгэсэн шигээ дотоод зах зээлд ч нөлөөлж эхэлжээ. АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга ард түмний өр тэглэх амлалт өгсөн нь эдийн засаг, санхүүгийн шинжээчдээс онцмуу үнэлгээ авсан. Тэгвэл энэхүү бүтэшгүй амлалт долларын ханшийг өсгөх гол шалтгаан болоод байна. Банкуудын баланс дахь нийт зээлийн хэмжээ 12 их наяд төгрөг. Үүнээс иргэдийн зээл нь 47 хувь буюу 5.6 их наяд төгрөг. 5.6 их наяд хүртэлх төгрөгийг төлөх эх үүсвэр Засгийн газарт байхгүй. Банкууд төлбөрийн чадваргүй болж, улмаар арай дээрдэж байгаа эдийн засгаа бүрмөсөн сүйрүүлнэ гэж эдийн засагчид тайлбарласаар байна. Популизмын өртөг ийм л аюултай бөгөөд хохирол нь ард иргэдийн амьдралд сүүдрээ тусгадаг нь үнэн. Харамсалтай нь хууль зөрчсөн энэ амлалтын гор долларын ханшийг хөөрөгдөөд байна. Ер нь улс төрийн тогтвортой байдал хамгийн чухлыг ханшийн савалгаа сануулж байна. О.АЗ |
|
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017 оны 07-р сарын 06 өдөр, 12 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
